АНГЛИ ХЭЛНИЙ УЛСЫН ОЛИМПИАД амжилттай зохион байгуулагдлаа
admin

ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн мэргэжлийн ангид суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулдаг уламжлалт “АНГЛИ ХЭЛНИЙ УЛСЫН ОЛИМПИАД”  2024 оны 4-р сарын 03-наас 4-р сарын 09-ний өдрүүдэд 3 үе шаттайгаар амжилттай явагдаж өндөрлөлөө.

Олимпиадын I шатыг англи хэлний хэл зүйн мэдлэг, унших, сонсох, бичих чадвар шалгах сорил хэлбэрээр багш Л. Амгалан, О. Золзаяа, Ц. Солонго, Ш. Оюумаа нар зохион байгууллаа. 1-р шатны шалгаруулалтад ШУТИС- ГХС, ГХС- ийн бэлтгэл хөтөлбөр, МУИС, МУБИС, ДХИС, БХИС, Мандах ИС, Отгонтэнгэр ИС,  Эм Ай Ю сургуулиудаас нийт 63 оюутан оролцов.

II шатыг 2024 оны 4-р сарын 05-ны Баасан гарагт багш С.Уранбилэг, Т.Энхцэцэг нар зохион байгуулж, 1-р шатнаас шалгарсан 18 оюутан “How can you contribute to lessen the effect of climate change?”сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцсон ба ГХС-ийн мэргэжилтэн багш Scott Poteet, МУИС-ийн багш Vincent Safarik, ГХС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Э.Чимэдлхам нар шүүгчээр, 3-р курсын оюутан Б.Дөлгөөн хөтлөгчөөр ажиллав.

   

Олимпиадын III шатанд өмнөх 2 шатнаас шалгарсан 10 оюутан Техник, технологийн сэдэвт эхийг англиас монгол, монголоос англи хэл рүү аман, бичгийн орчуулга хийж өрсөлдлөө. 3-р шатны шалгаруулалтын “Аман орчуулга”-ыг багш Б.Байгал, Я.Оюунцэцэг нар, “Бичгийн орчуулга”-ыг багш Б.Байгалмаа, Ц.Байгальмаа нар зохион байгууллаа.

 

III шатны ялагчдыг шүүгчдийн нийлбэр онооны дунджаар шалгаруулан өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагнаж урамжууллаа. Үүнд:

1. М.Ариунгэрэл (1-р байр) - Эм Ай Ю ДС, 3-р курс

2. Л.Үүлэн (2-р байр) - ШУТИС, ГХС, 1-р курс

3. Г.Энхминж (3-р байр)МУБИС, 4-р курс

4. Д.Дунгаржид (Тусгай байр) - ШУТИС, ГХС, ЕИ-2100 хөтөлбөр

ГХС-ийн удирдлагын багийг төлөөлж СЧА-ны дарга  А.Болормаа, ХХШС-ын профессор С.Бархас нар болон олимпиад ЗБК-ийн гишүүд шагналт байр эзэлсэн оюутнууд болон  нийт оролцогчдод талархал илэрхийлж, цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилт хүсэж баяр хүргэлээ.

ШУТИС, ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар

Олимпиад зохион байгуулах комисс