Korean TESOL 2024 сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
admin

 

31 дэх удаагийн Korean TESOL 2024 сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал БНСУ-ын  Сөүл хотод 2024 оны 4 сарын 27-28 өдрүүдэд боллоо.  Тус хуралд дэлхийн 20 гаруй орны 180 гаруй илтгэгч оролцож англи хэл заах арга зүй, технологийн дэвшил, англи хэлний сургалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, ирээдүйн чиг хандлагын талаар асуудал хэлэлцүүллээ. Мөн Гадаад хэлний сургуулийн багш Б.Бурмаа “Code-switching in Education” сэдвээр илтгэл хэлэлцүүлж судалгааны ажлын үр дүнгээ танилцууллаа.