Багш, ажилчдын бие бялдрын хөгжил, эрүүл амьдрах хэв маягийг дэмжих, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах, залуучууд, оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн ГХС-ийн “Багш, ажилтан, төгсөгчдийн гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн”-ийг япон хэлний ангийн 2004 оны төгсөгчид, япон хэлний багийн багш нартай хамтран 2024.05.04-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд төгсөгч, багш ажилтны холимог нийт 8 баг өрсөлдсөнөөс тэргүүн байранд “Хятад хэлний баг”, дэд байранд “Солонгос хэлний 1-р баг”, гутгаар байранд “Англи-орос хэлний 2003 оны төгсөгчдийн баг”, тусгай байранд “Солонгос хэлний 2 -р баг” тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Ирэх жилийн тэмцээнийг Солонгос хэлний ангийн төгсөгчид өөрсдийн нэрэмжит болгон зохион байгуулах эрх олгох батламжийг ГХС-ийн захирал Ц.Энхбаатар тэмцээний хаалтын үеэр гардуулав.
Дурсамж дүүрэн инээд хөөрөөр цалгисан үе үеийн төгсөгчид, багш ажилтан, дэмжиж ажилласан оюутан залуус, зохион байгуулсан та бүгдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлс, хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье!
Ази судлалын салбарын япон хэлний 2004 оны төгсөгчид, багийн хамт олон
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School