ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн 4 оюутан Күнзийн институтийн тэтгэлгээр БНХАУ-д магистрын хөтөлбөрт суралцах эрх авлаа
2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр МУИС-ийн Күнзийн институтээс 5 төрлийн тэтгэлгийн шалгалтыг улсын хэмжээний хятад хэл суралцагч оюутан, залуусын дунд зохион явууллаа. Үүнд 4 долоо хоногийн сургалт, 1 улирлын сургалт, 1 хичээлийн жилийн сургалт, бакалавр болон магистрын түвшний сургалт зэрэг багтана.
Энэхүү шалгалтын “Хятад хэлний олон улсын боловсрол судлалын магистр”-ын сургалтын шалгалтад нийт 11 оюутан тэнцснээс ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн Ази судлалын тэнхимийн хятад хэлний ангийн оюутан Ө.Дэмбэрэл, Х.Бямбасүрэн, Э.Лхагвасүрэн, М.Лхагвадолгор нар тэнцэж 2017-2018 оны хичээлийн жилээс БНХАУ-д тэтгэлгээр суралцах эрхийг хүртжээ.
Улсын хэмжээнд явагдсан энэхүү том шалгаруулалтад ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн 4 оюутан тэнцсэн нь маш том амжилт юм. Энэ нь тус сургуулийн хятад хэлний сургалт хэр түвшинд явагдаж байгаагийн нэг том илрэл мөн.
Шалгалтад тэнцсэн оюутнууд болон АСТ-ийн хятад хэлний багш нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
Ази судлалын тэнхим
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School