ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн 4 оюутан Күнзийн институтийн тэтгэлгээр БНХАУ-д магистрын хөтөлбөрт суралцах эрх авлаа
ganbii

ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн 4 оюутан Күнзийн институтийн тэтгэлгээр БНХАУ-д магистрын хөтөлбөрт суралцах эрх авлаа

2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр МУИС-ийн Күнзийн институтээс 5 төрлийн тэтгэлгийн шалгалтыг улсын хэмжээний хятад хэл суралцагч оюутан, залуусын дунд зохион явууллаа. Үүнд 4 долоо хоногийн сургалт, 1 улирлын сургалт, 1 хичээлийн жилийн сургалт, бакалавр болон магистрын түвшний сургалт зэрэг багтана.

Энэхүү шалгалтын “Хятад хэлний олон улсын боловсрол судлалын магистр”-ын сургалтын шалгалтад нийт 11 оюутан тэнцснээс ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн Ази судлалын тэнхимийн хятад хэлний ангийн оюутан Ө.Дэмбэрэл, Х.Бямбасүрэн, Э.Лхагвасүрэн, М.Лхагвадолгор нар тэнцэж 2017-2018 оны хичээлийн жилээс БНХАУ-д тэтгэлгээр суралцах эрхийг хүртжээ.

  

Улсын хэмжээнд явагдсан энэхүү том шалгаруулалтад ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн 4 оюутан тэнцсэн нь маш том амжилт юм. Энэ нь тус сургуулийн хятад хэлний сургалт хэр түвшинд явагдаж байгаагийн нэг том илрэл мөн.

Шалгалтад тэнцсэн оюутнууд болон АСТ-ийн хятад хэлний багш нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

 

Ази судлалын тэнхим