ХБНГУ БОЛОН АНУ-Д СУРАЛЦАЖ ТӨГССӨН ТӨГСӨГЧ НАРТАЙ ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ganbii

ХБНГУ БОЛОН АНУ-Д СУРАЛЦАЖ ТӨГССӨН ТӨГСӨГЧ НАРТАЙ ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас хэрэгжүүлж байгаа Карьер хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд оюутан залууст зориулан зохион байгуулж буй цуврал лекцийн гурав дахь хэсэг 2020 оны 12 сарын 04-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн онлайн ярилцлагад:

  • ХБНГУ-ын Фрайбергийн ТИС-ийн төгсөгч, “Оюу толгой” ХХК-ийн Босоо амны төлөвлөлтийн ахлах инженер М. Дамдинсүрэн
  • АНУ-ын Дикинсоны их сургууль, Махариши Менежментийн Их сургуулийн төгсөгч “World Plus Digital” ХХК-ын Технологийн ахлах мэргэжилтэн А. Амарбаяр нар оролцож,

ГХС-ийн “ГХО” хөтөлбөрийн, мөн ХШУС-ийн ГИБ, ГУУС-ийн “УУАТ” 3+2 хөтөлбөрийн ангийн 50 гаруй оюутанд “АНУ, ХБНГУ-д суралцах боломж, давуу ба сул тал”, “Уул уурхайн мэргэжлийн онцлог”, “Гадаад хэл сурах ач холбогдол” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, ярилцлага өрнүүллээ.

Онлайн ярилцлагыг зохион байгуулсан ХХШС-ын ахлах багш С.Сэржмядаг, илтгэл тавьсан ШУТИС-ийн Германы инженерийн бэлтгэл ангийн хоёр төгсөгч болон ярилцлагад идэвхтэй оролцсон ГХС-ийн багш, оюутан залуустаа талархал илэрхийлье.

ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар