ХБНГУ БОЛОН АНУ-Д СУРАЛЦАЖ ТӨГССӨН ТӨГСӨГЧ НАРТАЙ ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас хэрэгжүүлж байгаа Карьер хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд оюутан залууст зориулан зохион байгуулж буй цуврал лекцийн гурав дахь хэсэг 2020 оны 12 сарын 04-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн онлайн ярилцлагад:
ГХС-ийн “ГХО” хөтөлбөрийн, мөн ХШУС-ийн ГИБ, ГУУС-ийн “УУАТ” 3+2 хөтөлбөрийн ангийн 50 гаруй оюутанд “АНУ, ХБНГУ-д суралцах боломж, давуу ба сул тал”, “Уул уурхайн мэргэжлийн онцлог”, “Гадаад хэл сурах ач холбогдол” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, ярилцлага өрнүүллээ.
Онлайн ярилцлагыг зохион байгуулсан ХХШС-ын ахлах багш С.Сэржмядаг, илтгэл тавьсан ШУТИС-ийн Германы инженерийн бэлтгэл ангийн хоёр төгсөгч болон ярилцлагад идэвхтэй оролцсон ГХС-ийн багш, оюутан залуустаа талархал илэрхийлье.
ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School