“ГАДААД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА /АНГЛИ ХЭЛ/” ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭГЧ ОЮУТНЫ “МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ЯРИЛЦЛАГА” ЗОХИОН БАЙГУУЛАВ
admin

ШУТИС-ийн Гадаад хэлний сургуульд “Гадаад хэлний орчуулга /англи хэл/” хөтөлбөрөөр 2021-2022 оны хичээлийн жилд шинээр элсэгч оюутанд “Мэргэжлийн чиг баримжаа олгох уламжлалт ярилцлага”-ыг 2021 оны 10-р сарын 01-ний өдөр тус сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч Ц.Цэцэгмаа, зөвлөх багш Б.Мөнхцэцэг нар зохион байгууллаа.

Ярилцлагын явцад:

 Шинжлэх ухаан технологийн их сургууль, Гадаад хэлний сургуулийн танилцуулга

 Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын сургалт, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа

 “Гадаад хэлний орчуулга” бакалаврын сургалтын хөтөлбөрийн “Техник, технологийн орчуулга /англи хэл/” мэргэжлийн зориулалт

 Мэргэжилтэнд олгох мэдлэг, чадвар, дадал; тавигдах шаардлага; тус мэргэжлийн онцлог

 Нийгмийн, сайн дурын ажил болон тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Чиглүүлэх ярилцлагад “Гадаад хэлний орчуулга /англи хэл/” хөтөлбөрийн 1-р дамжааны оюутан, эцэг эхийн хамтаар бүрэн хамрагдлаа.

Хэрэглээний хэл шинжлэлийн салбар

2021.10.01