ШУТИС-ийн Гадаад хэлний сургуульд “Гадаад хэлний орчуулга /англи хэл/” хөтөлбөрөөр 2021-2022 оны хичээлийн жилд шинээр элсэгч оюутанд “Мэргэжлийн чиг баримжаа олгох уламжлалт ярилцлага”-ыг 2021 оны 10-р сарын 01-ний өдөр тус сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч Ц.Цэцэгмаа, зөвлөх багш Б.Мөнхцэцэг нар зохион байгууллаа.
Ярилцлагын явцад:
Шинжлэх ухаан технологийн их сургууль, Гадаад хэлний сургуулийн танилцуулга
Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын сургалт, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа
“Гадаад хэлний орчуулга” бакалаврын сургалтын хөтөлбөрийн “Техник, технологийн орчуулга /англи хэл/” мэргэжлийн зориулалт
Мэргэжилтэнд олгох мэдлэг, чадвар, дадал; тавигдах шаардлага; тус мэргэжлийн онцлог
Нийгмийн, сайн дурын ажил болон тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Чиглүүлэх ярилцлагад “Гадаад хэлний орчуулга /англи хэл/” хөтөлбөрийн 1-р дамжааны оюутан, эцэг эхийн хамтаар бүрэн хамрагдлаа.
Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
2021.10.01
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School