Даяаршлын эрин үед шинэ зууны манлайлагчид нь хөрвөх, дасан зохицох, асуудлыг шийдвэрлэх чадвартай, тасралтгүй суралцагч байх бодит хэрэгцээ шаардлага тулгарч байна. 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс "Тусгай зориулалтын англи хэл" (S.ESP310) хичээлийг судалж буй оюутнуудын дунд “GLOBAL LEADERSHIP” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Уг хөтөлбөр нь хөгжин дэвших эрмэлзэл бүхий оюутан залуучуудыг дэмжин англи хэлний чадвараа гүнзгийрүүлэн сайжруулах, шинжлэх ухаан, техник, технологийн мэргэжлийн сэдвээр ярих, илтгэх чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах дадал эзэмшүүлэх, мэргэжлийн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон бусад чадварыг хөгжүүлэх зорилготой.
Тус хөтөлбөрт амжилттай суралцан төгссөн 15 оюутанд сертификат олголоо (БАС-2, БУХС-2, МХТС-2, МеТС-2, ХШУС-1, ҮТС-2, ЭХС-4). Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд сургалтын үр дүнд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлэв.
ОЮУТНУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.
Англи хэлний тэнхим
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School