“ГЛОБАЛ МАНЛАЙЛАГЧ” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ
admin

Даяаршлын эрин үед шинэ зууны манлайлагчид нь хөрвөх, дасан зохицох, асуудлыг шийдвэрлэх чадвартай, тасралтгүй суралцагч байх бодит хэрэгцээ шаардлага тулгарч байна. 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс "Тусгай зориулалтын англи хэл" (S.ESP310) хичээлийг судалж буй оюутнуудын дунд GLOBAL LEADERSHIP” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Уг хөтөлбөр нь хөгжин дэвших эрмэлзэл бүхий оюутан залуучуудыг дэмжин англи хэлний чадвараа гүнзгийрүүлэн сайжруулах, шинжлэх ухаан, техник, технологийн мэргэжлийн сэдвээр ярих, илтгэх чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах дадал эзэмшүүлэх, мэргэжлийн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон бусад чадварыг хөгжүүлэх зорилготой.

Тус хөтөлбөрт амжилттай суралцан төгссөн 15 оюутанд сертификат олголоо (БАС-2, БУХС-2, МХТС-2, МеТС-2, ХШУС-1, ҮТС-2, ЭХС-4). Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд сургалтын үр дүнд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлэв.

ОЮУТНУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.


    


Англи хэлний тэнхим