ШУТИС, ГХС-ийн Англи хэлний тэнхим оюутны англи хэл сурах сонирхлыг дэмжих, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, сонсох, унших, илтгэх чадварыг сайжруулах зорилгоор “Чөлөөт уншлага” төсөл хөтөлбөрийг амжилттай зохион явуулав. Уг хөтөлбөрт ШУТИС-ийн салбар сургуулийн нийт 72 оюутан 2022 оны 3 сарын 30-ны өдрөөс эхлэн 5-р сарын 18-ны өдрийг хүртэл цахимаар ном уншихаас гадна чөлөөт уншлагын клубт идэвхитэй хамрагдаж уншсан сэдвийн хүрээнд мэтгэлзэх, хэлэлцүүлэг өрнүүлэх, жүжигчилсэн тоглолт хийх, богино хэмжэний кино хийх, өөрийн сэтгэгдлийг бичих гэх мэт олон төрлийн даалгаврыг сургалтын идэвхтэй аргуудын ашиглан англи хэлээр гүйцэтгэсэн нь эдгээр оюутны англи хэлний ярих, унших, сонсох, бичих ур чадварт тодорхой хэмжээнд ахиц гарахад нөлөөлж үр дүнтэй төсөл боллоо. “Extensive reading” төсөл хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд урилгаар ШУТИС-ийн СБЗГ-ын дарга доктор (Ph.D), дэд профессор Т. Гэрэлт-Од, ГХС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор Ц. Энхбаатар, дэд захирал доктор (Ph.D) Э. Чимэдлхам, эрдэмтэн нарийн, доктор (Ph.D) Н.Мэнд, Англи хэлний тэнхмийн эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Ч. Золзаяа нар оролцлоо. Төслийг англи хэлний тэнхмийн ахлах багш, доктор (Ph.D) А.Болормаа удирдаж, доктор (Ph.D) Г. Гантуяа , багш Э. Саруул, Л.Долгорсүрэн нар хамтран ажиллав.
Англи хэлний тэнхим
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School