ШУТИС-ийн оюутанд зориулсан ‘’Extensive reading” буюу “Чөлөөт уншлага’’ төслийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
admin

ШУТИС, ГХС-ийн Англи хэлний тэнхим оюутны англи хэл сурах сонирхлыг дэмжих, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, сонсох, унших, илтгэх чадварыг сайжруулах зорилгоор “Чөлөөт уншлага” төсөл хөтөлбөрийг амжилттай зохион явуулав. Уг хөтөлбөрт ШУТИС-ийн салбар сургуулийн нийт 72 оюутан  2022 оны 3 сарын 30-ны өдрөөс эхлэн  5-р сарын 18-ны өдрийг хүртэл  цахимаар ном уншихаас гадна чөлөөт уншлагын клубт идэвхитэй хамрагдаж уншсан сэдвийн хүрээнд мэтгэлзэх, хэлэлцүүлэг өрнүүлэх, жүжигчилсэн тоглолт хийх, богино хэмжэний кино хийх, өөрийн сэтгэгдлийг бичих гэх мэт олон төрлийн даалгаврыг сургалтын идэвхтэй аргуудын ашиглан англи хэлээр гүйцэтгэсэн нь эдгээр оюутны англи хэлний ярих, унших, сонсох, бичих ур чадварт тодорхой хэмжээнд ахиц гарахад нөлөөлж үр дүнтэй төсөл боллоо.  “Extensive reading” төсөл хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд урилгаар ШУТИС-ийн СБЗГ-ын дарга доктор (Ph.D), дэд профессор Т. Гэрэлт-Од, ГХС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор Ц. Энхбаатар, дэд захирал доктор (Ph.D) Э. Чимэдлхам, эрдэмтэн нарийн, доктор (Ph.D) Н.Мэнд, Англи хэлний тэнхмийн эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Ч. Золзаяа нар оролцлоо.  Төслийг англи хэлний тэнхмийн ахлах багш, доктор (Ph.D) А.Болормаа удирдаж,  доктор (Ph.D) Г. Гантуяа , багш Э. Саруул, Л.Долгорсүрэн нар хамтран ажиллав.

 

Англи хэлний тэнхим