Хөгжлийн төлөөх инновацын түншлэл-2024” форум, үзэсгэлэн боллоо.
admin

 

Монголын инновацын 7 хоног арга хэмжээний хүрээнд анх удаа орон нутагт “Хөгжлийн төлөөх инновацын түншлэл-2024” форум, үзэсгэлэн 2024 оны 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

ШУТИС-аас оролцогч талуудтай хамтран “Хөгжлийн төлөөх инновацын түншлэл-2024” үндэсний форум, хэлэлцүүлэг, инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолборт “Хөгжлийн төлөө хамтаръя” уриа дор Төр-ШУ-Аж үйлдвэрийн төлөөлөл эрдэмтэд, инженер техникийн ажилтнуудыг хамруулан өргөн хүрээнд зохион байгуулав.

Нээлтийн ажиллагаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар оролцож үг хэллээ.

Соёл урлагийн цогцолборын үзэсгэлэнгийн танхимд 34 байгууллагын 100 гаруй инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн гарчээ.

"Монголын инновацын 7 хоног 2024”, “Хөгжлийн төлөөх инновацын түншлэл-2024” форум, үзэсгэлэнг зохион байгуулагч, оролцогч ШУТИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулийн төлөөлөл болсон 100 гаруй багш нар аж үйлдвэртэй танилцах аялалд оролцож ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль,"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай танилцлаа.