ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн нэр:   Хэл шинжлэл   
Сургалт явуулах хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа
Сургалтын нийт кредит
3 жил
60
Хөтөлбөрийн зорилго: 
Хэл шинжлэлийн чиглэлээр онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, тодорхой сэдвээр судалгааны ажил бичиж, тухайн салбарт бодитой хувь нэмэр оруулах бүтээлч сэтгэлгээтэй судлаачдыг бэлтгэхэд оршино.  
Академик мэдлэг:
  • Хэрэглээний хэл шинжлэл, нэр томьёо судлал, орчуулга, компьютер хэл шинжлэлийн онол арга зүйн мэдлэг олгох
Судалгааны чадвар:
  • Судалгаа шинжилгээний аргуудыг  хэрэглэх
  • Судалгаанд суурилсан болон эрдэм шинжилгээний ном зохиол, өгүүлэлд дүгнэлт хийж, шүүмжлэлт байр сууринаас хандах
  • Олон улсын болон дотоодын судалгааны сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх, академик бичвэрийн ур чадвар эзэмших
  • Өөрийн судалгааны бүтээлийг олон нийтэд түгээх, судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
Бүрдүүлэх материал:
  • Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт
  • Бакалавр, магистрын дипломын баталгаажсан хуулбар, эх хувийн хамт
  • 3х4 хэмжээтэй зураг 2 хувь
  • Элсэлтийн хураамж
Элсэлтийн шалгалт:
Гадаад хэл (орос хэл, англи,хэл)  http://www.testcenter.edu.mn/
Мэргэжлийн ярилцлага. Мэргэжлийн ярилцлагад ирэхдээ судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар 5-аас доошгүй хуудсанд багтаан монгол хэл дээр эсээ бичиж ирнэ.
 
Санамж: Докторантурт элсэхээр бүртгүүлсэн иргэний боловсролын баримт бичиг (диплом)-ийн мэдээллийг БШУЯ-ны Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй эсэхийг хянаж,  хариуг цахим хаягаар өгнө. 
Хариуцсан салбар:  Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
Холбоо барих утас: 976-324590 (2113)