Сургалт, чанарын алба
Техникийн их сургуулийн Ректорын 1997 оны 1-р сарын 9-ний өдрийн тушаалаар ГХС байгуулагдаж  2000 онд 500 гаруй оюутантай болсноор сургалтын алба байгуулагдсан.
Анх сургалтын албаны даргаар Орос хэлний тэнхимийн багш Г.Туяа, дараа нь Б.Ундрал, ажилтнаар захирлын туслах Я.Оюунцэцэг нар хавсран ажиллаж байв.
 
2001-2002 онд сургалтын албаны даргаар Д.Болд ажилласан. 1999-2000 оны хичээлийн жилээс ТИС-ийн хэмжээнд сургалтын кредит тогтолцоог бүрэн нэвтрүүлж эхэлсэн бөгөөд оюутнуудын хэвлэмэл хэлбэрээр байсан бүртгэл, мэдээлэл, дүн зэргийг UNIMIS системд шилжүүлж цахим болгох ажлыг тухайн үеийн сургалтын албаны ажилтан, Б.Сонинцэцэг, М.Баасанхорол, Х.Оюунхишиг, Ц.Баярчимэг нар гүйцэтгэсэн.
 
2002 оноос дэд захирлаар  Орос хэлний тэнхимийн эрхлэгч Д.Туул  томилогдон ажиллаж байв. Доктор, дэд профессор Д.Туул 2002-2010 онд  кредит тогтолцоог бүрэн нэвтрүүлэх, сургалтын үйл явцыг саадгүй явуулах, багш нарыг хөгжүүлэх, оюутны байгууллагатай хамтран ажиллах зэрэг олон талт ажлыг сургалтын албаны ажилтан Х.Оюунхишиг, Ц.Баярчимэг болон сургуулийн нийт профессор, багш нартай хамтран хийж байв.
 
2011-2020 онд сургалт эрхэлсэн дэд захирлаар доктор Ц. Энхбаатар, сургалтын албаны ажилтнаар С. Ариунзаяа нар томилогдож ГХС-ийн суралцагчдын элсэлт, хичээл сонголт, эрүүл мэндийн даатгал, төрийн сангийн зээл тэтгэлэг, сургалтын үнэлгээ, хөтөлбөрийн хөгжил, магадлан итгэмжлэл, сургалтын нэгдсэн зохицуулалт, төгсөлт, багшийн хөгжил, цахим сургалт, оюутны зөвлөл зэрэг багш, оюутныг дэмжих үйл ажиллагааг хариуцан ажилласан.
 

2020-2022 онд дэд захирлаар доктор Э.Чимэдлхам, сургалтын албаны ажилтнаар С. Ариунзаяа нар КОВИД19 цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд сургалтыг үйл ажиллагааг цахим, цахим танхим хосолсон хэлбэрээр тасралтгүй, хүртээмжтэй явуулах стратеги бодлого, хөтөлбөр зохицуулалтыг хариуцан, академик хөтөлбөрийн чанар, үнэ цэнэ, уялдаа холбоог тогтоох тал дээр анхаарч ажилласан үе байлаа. Хөтөлбөрийн хороодтой хамтран гадаад хэлний бэлтгэл хөтөлбөрийг сайжруулах, салбар, тэнхимээс боловсруулсан хөтөлбөрийг аж үйлдвэр, оюутны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх хөтөлбөрийг хянах, үнэлэх, ерөнхий шаардлагад нийцүүлэн зөвлөмж өгөх зэрэг ажлыг хариуцан ажиллаж байлаа. Мөн Дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах зорилготой Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн гадаад хэлний бэлтгэл хөтөлбөр, гадаад хэлтэй монгол инженерийг бэлтгэх бэлтгэл хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг онцлог ажлуудаас гадна оюутны зөвлөл, оюутны клубтэй хамтран оюутны соёл, хүмүүжил, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажилласан.

 
                    
Холбоо барих
Сургалтын албаны ажилтан:  С. Ариунзаяа /магистр/
   Утас: 11-324590-2118  И-мэйл: ariunaamoogii@gmail.com
 
Хаяг: ШУТИС 1-р байр, ГХС,  № 325б
          8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг,
          Улаанбаатар, Монгол улс