БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

  • Техник, технологийн орчуулга (Англи хэл)
  • Техник, технологийн орчуулга (Япон хэл)
  • Техник, технологийн орчуулга (Хятад хэл)
  • Техник, технологийн орчуулга (Солонгос хэл)
  • Техник, технологийн орчуулга (Орос хэл)

Сургалт явуулах хэлбэр: Өдөр  

Суралцах хугацаа: 4 жил

1 хичээлийн жилд намар ба хаврын улиралтай,  1 улирал  16 долоо хоногийн турш үргэлжилнэ. Хичээлийн жилийн нэг улиралд оюутан хэвийн ачааллаар 15-18 кредитийн хичээлийг сонгон суралцана.

 

Сургалтын нийт кредит

Техник, технологийн орчуулга (Англи хэл)

125

Техник, технологийн орчуулга (Япон хэл)

128

Техник, технологийн орчуулга (Хятад хэл)

130

Техник, технологийн орчуулга (Солонгос хэл)

128

Техник, технологийн орчуулга (Орос хэл)

125

Хөтөлбөрийн зорилго: 

Улс орны хөгжлийн бодлого, инновацийн бодлого, хэлний бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоход шаардлагатай хэлний болоод технологийн цогц мэдлэгтэй, төрөлх болон гадаад хэл дээр харилцах соёл, ур чадварыг эзэмшсэн, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай мэргэжилтнийг бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрөөр олгох мэдлэг

  • Төрөлх хэл
  • Хос хэл
  • Уул уурхай, геологи, эрчим хүч, барилга архитектур, мэдээллийн технологи, механик тээвэр, хүнс биотехнологи зэрэг салбарын үндсэн ойлголтууд, нэр томьёоны талаар суурь мэдлэг
  • Судалгаа, шинжилгээ хийх онол, арга зүйн мэдлэг
  • Соёл, сэтгэлгээний талаарх мэдлэг

Хөтөлбөрөөр эзэмших чадвар

  • Төрөлх ба гадаад хэлний мэдлэгийг хэрэглэх чадвар
  • Мэргэжлийн үг хэллэг, нэр томьёог ашиглах, орчуулах чадвар
  • Техникийн бичиг баримт боловсруулах, орчуулах дадал эзэмших
  • Орчуулга хийх явцад тулгарах хэл, соёлын бэрхшээлийг даван туулах чадвар

Хөтөлбөрийн давуу тал

  • Инженерийн дээд боловсролын суурь ухааны хичээлийн өргөн мэдлэг
  • Олон улсын түвшний TOEFL iBT, IELTS, ТРКИ, HSK, JLPT, TOPIK, TOEIC- ийн шалгалтад бэлтгэх сургалт явуулдаг.
  • Давхар мэргэжлээр суралцах боломжтой
  • Гадаадын их, дээд сургуулиудын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Хариуцсан салбар:  Хэрэглээний хэл шинжлэлийн салбар

           Ази судлалын салбар