Хамтын ажиллагаа
         
Гадаад хэлний сургууль ШУТИС болон ГХС-ийн байгуулсан гадаад хамтын ажиллагааны дагуу ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, Турк зэрэг 7 орны 20 гаруй их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. 1990-2023 онд  Гадаад хэлний сургуульд ОХУ-аас 14, АНУ-аас 32, Канад, Англи, Австрали, Тайланд зэрэг орноос тус бүр 1, Японоос 16, БНСУ-аас 11, БНХАУ-аас 14, нийт 92 мэргэжилтэн багш уригдан ажиллаж, төгсөгчдийн хэлний мэдлэг чадварыг чанаржуулахад томоохон үүрэг гүйцэтгэжээ. 2023 онд тус сургуульд АНУ-ын ЭСЯ-ны English Fellow хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтэн багш 1, Япон улсын JICA байгууллагын шугамаар 1, Солонгос сангийн Е-скүл төслийн хүрээнд цахимаар Ёнсей их сургуулийн 3 багш бакалаврын түвшинд тус тус хичээл зааж, БНХАУ-ын 3 багш гэрээгээр ажиллаж байна.
2006 онд Монгол судлалын профессорын баг байгуулагдсанаас хойш ШУТИС-д суралцах гадаад оюутны монгол хэлний бэлтгэл хангах, гадаад оюутнуудтай хамтарсан хэл, орон судлалын өвөл, зуны сургалт зохион байгуулахаас гадна “Монгол хэлний бэлтгэл” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. 2023 оны байдлаар тус хөтөлбөрт ОХУ, БНСУ, БНХАУ, АНУ, Япон, Тайландын 90 гаруй оюутан хамрагдаад байна.
Тус сургууль нь ШУТИС-ийн гадаадтай хамтарсан инженерийн хөтөлбөрүүдийн гадаад хэлний бэлтгэлийг хариуцан ажиллаж, хөтөлбөрийн ангийн оюутнуудад хятад, солонгос, япон, орос, англи хэлийг эрчимжүүлсэн хэлбэрээр зааж байна.
Тус сургуулийн 15 багш БНСУ, ОХУ, Япон, Австрали, Тайвань улсуудад магистр, докторын зэрэг хамгаалсан ба 3 залуу багш гадаад улс орнуудын их сургуулиудад суралцаж байна.
ГХС нь АНУ, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, БНГУ-ын Элчин сайдын яам, Ази Номхон далайн нийгэмлэг зэрэг олон улсын байгууллага болон Монголын англи хэлний багш нарын холбоо, Монголын Япон хэлний багш нарын холбоо, Монголын Хятад хэлний багш нарын холбоо, Азийн англи хэлний багш нарын холбоо, Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэг, Мон Апрял, зэрэг гадаад, дотоодын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж байна. ОТ, Вагнер Ази, Монфреш,  MSM, Тийсс Монголиа, MNS зэрэг байгууллага, компаниуд оюутны дадлага хийлгэх, оюутны үйл ажиллагааг ивээн тэтгэх, төгсөгчдийг ажлын байраар хангахад манай сургуультай үр бүтээлтэй хамтран ажиллаж байна.