АНГЛИ ХЭЛНИЙ ОРЧУУЛГЫН КЛУБИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

АНГЛИ ХЭЛНИЙ ОРЧУУЛГЫН КЛУБИЙН ТАНИЛЦУУЛГА

Англи хэлний орчуулгын клуб нь 2018 онд байгуулагдсан. Тус клубийг доктор А. Мөнгөнчимэг, ахлах багш Т. Гэрэлмаа, багш Т. Цэнд- Аюуш, ЭХС-ийн оюутан О. Насанбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж анхны үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулж эхэлсэн түүхтэй.

Клубийн зорилго:

 Инженерийн мэргэжлийн оюутнуудад англи хэлний багш нар лекц уншиж орчуулга хийх, онол арга зүйн мэдлэг олгож, орчуулгын практик дадлагыг багаар хийлгэх, багийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар зөвлөгөө өгөх, орчуулгын арга барилд дадлагажуулах, багш оюутан хамтарч чөлөөт ярилцлага мэтгэлцээн зохион байгуулах, шилдэг оюутнаа урамшуулах, оюутнууд танхимаар олж авсан англи хэлний мэдлэгээ бататгахад оршино.

Клубийн үйл ажиллагаа

Оюутнуудад орчуулах арга барилд сургах чиглэлээр: Орчуулга, найруулга зүй, орчуулга хийхэд тулгардаг асуудал, орчуулгын алдаа түүний үр нөлөө, орчуулгын сонирхолтой баримт сэдвээр лекц уншиж, харилцан ярилцаж,  орчуулга хийдэг байсан.

Тухайлбал:

Багш А. Болормаа, Т. Гэрэлмаа нар “Орчуулга хийх аргачлал, техник, дууг яаж орчуулах”, багш А. Мөнгөнчимэг “Монгол англи орчуулга хийх аргачлал, анхаарах зүйлс”, багш Д. Цэнгэл “Англи хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичих аргачлал түүнд тавих шаардлагууд сэдвүүдээр лекц уншиж,  багш А. Мөнгөнчимэг “Миний нутаг” шүлгийг монгол хэлнээс англи хэлэнд хамтарч орчуулав. Багш Т. Цэнд- Аюуш оюутан бүрийн орчуулсан үлгэрийг хянаж, шалган дүгнэж, оролцсон бүх багш нар орчуулга, найруулга зүйн талаар оюутнуудад заавар зөвлөгөө өгөв.  

Клубээс зохион байгуулсан төлөвлөгөөт ажилд оюутнууд идэвхтэй оролцож, орчуулгын практик дадал эзэмшиж, мэдлэгээ бататгах зорилгоо биелүүлсэн нь клубийн ажлын үр дүн байлаа. Орчуулгын бүтээлээрээ шалгарсан оюутнуудад сертификат гардуулав.

 Англи хэлний орчуулгын клубийн ээлжилт үйл ажиллагааны нээлт 2020 оны 10-р сарын 28 нд болов. Хүрэлцэн ирсэн оюутнуудад зориулж доктор А. Болормаа “Орчуулгын онол” сэдвээр лекц уншив. Клубийн үйл ажиллагааг багш Н. Оюунцэцэг, Т. Гэрэлмаа, Л. Долгорсүрэн, А. Дуламсүрэн нар зохион байгуулав.

Клубийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа ба дараах сэдвээр лекц уншиж, орчуулга хийхээр төлөвлөж байна. Үүнд:

- “How to translate scientific terminology?” Д. Баярмаа

- “Translation theory and basic principles”  Т. Гэрэлмаа

- “The concept of written translation”  Н. Оюунцэцэг

- “Types of translation and its requirements” А. Дуламсүрэн

- “Translation methods and techniques”  Л. Долгорсүрэн

 

Холбоотой цэсүүд