Эрдэм шинжилгээний хурал

1. Ази судлал олон улсын эрдэм шинжилгээний хурал  (ШУТИС, МУИС, МУБИС)

Монгол улс болон гадаад орнуудын их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Европын түгээмэл хэл, /англи, франц, герман, итали, испани, орос, польш, чех/-ний сургалт, олон улс, орон судлал, хэл шинжлэл, орчуулгын судалгааг, гүнзгийрүүлж, багш судлаачдын чадавхыг хөгжүүлэх, хамтран мэдлэг бүтээх, түгээх ач холбогдолтой хурлын жил бүрийн 5-р сард хамтран зохион байгуулж байна.

2. Европ судлал олон улсын эрдэм шинжилгээний хурал  (ШУТИС, МУИС, МУБИС)

Олон улс судлал, орон судлал, хэл шинжлэл, гадаад хэлний боловсролын чиглэлээр гадаад, дотоодын их дээд сургуулийн профессор багш нар, судалгааны байгууллагын судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой тус хурлыг жил бүрийн 5 сард хамтран зохион байгуулж байна.

3. «Вопросы русского языка в меняющемся мире: традиции и инновации в методике преподавания» сэдэвт олон улсын  эрдэм шинжилгээний хурал (Улаанбаатар дахь Оросын ордон, “Русский мир” фонд, МУБИС, ШУТИС, МУИС, Монголын Орос хэл, утга зохиолын багш нарын холбоо)

4Бакалавр, магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал

Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах,  бүтээлч сэтгэлгээг дэмжих, онол практикийн уялдаа холбоог сайжруулахад зорилгоор бакалавр, магистр оюутны Хэрэглээний хэл шинжлэл сэдэвт эрдэм шинжилгээний хурал жил бүр зохион байгуулж байна.