САЙН ҮЙЛСИЙН АЯН
Өнөөдөр нийслэлийн БГД-ийн тусгай хэрэгцээт иргэдийн “Түгээмэл хөгжил төв”-ийн хамт олонд ШУТИС-ийн багш, ажилтны хандивласан 142 номыг тус төвийн ажилтнуудад хүлээлгэн өглөө. Уг үйл ажиллагааг ГХС-ийн АСС-ын монгол хэлний багш нар санаачлан, ШУТИС-ийн хамт олноо ном хандивлах сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалан, зохион байгуулсан.