ТӨГСӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ТАЙЛБАР
admin
ШУТИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд төгсөгчдөд диплом гардуулах үйл ажиллагаа ШУТИС-ийн 1-р байрны хурлын танхимд болох ба зөвхөн тухайн цагт хуваарилагдсан сургуулиудийн Төгсөгчид, холбогдох албаны хүмүүс орно. Харин төгсөгчдийн эцэг эх, ар гэрийнхэнд зориулан үйл ажиллагааг хичээлийн 2-р байрны ТВ заал, 1 болон 2-р байрны үүдний хэсэгт байрлах дэлгэцүүдээр шууд дамжуулан үзүүлнэ. Мөн 1 болон 2-р байрны үүдний хэсэгт урьдчилан байрлуулсан Төгсөгчдөд баяр хүргэсэн анонс дээр дурсгалын зургаа авахуулах нөхцөлийг хангасан болно.
Нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэн ирээдүйд нь сайн сайхан бүхнийг хүсье.