ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬ АХМАД ПРОФЕССОР БАГШ, АЖИЛЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ХҮЛЭЭН АВЛАА
admin

 

Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтууд, ШУТИС-ийн 2022 оны Хамтын гэрээний заалтын дагуу Ахмадын зөвлөлийн саналыг үндэслэн Гадаад хэлний сургууль Сар шинийн баярыг тохиолдуулан 2024.02.03 ны өдөр тус сургуульд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад профессор багш, ажилчдадаа  хүндэтгэл үзүүлж хүлээн авлаа.

Гадаад хэлний сургуулийн түүхийг бүтээлцэж, залуу насаа Монголын дээд боловсролын төлөө зориулсан ахмад профессор багш, ажилчид Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

  

    

Гадаад хэлний сургууль

Багшийн хөгжлийн баг

2024.02.03