2024 оны 04 сарын 12-ны Лхагва гарагт ГХС-ийн “Гадаад хэлний орчуулга” мэргэжлийн англи хэлний ангийн 3-р курсийн оюутнууд, ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг, хүнсний манлай үйлдвэр “Талх чихэр” компанид зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
T.ALМ320, T.ALА 327, T.ALА 328, T.ALА 329, T.ALА 330 кодтой “Орчуулгын онол”, “ШУТО-1,2,3,4“ хичээлүүдийн агуулгын хүрээнд оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгож мэргэжлийн үг хэллэг, машин механизм, тоног төхөөрөмжтэй танилцуулах зорилготой тус дадлагыг ГХС-ийн ХХШС зохион байгуулсан ба дадлагад 18 оюутан, 2 багш хамрагдлаа. Гурилан бүтээгдэхүүн бэлтгэх тоног төхөөрөмжийн эд ангиудын ажиллагаатай танилцсан оюутнууд сонирхсон асуултууддаа мэргэжлийн хүний хариулт авлаа. “Танилцах аялал”-ыг зохион байгуулсан багш Б.Байгалмаа, Я.Оюунцэцэг нар тус компаний маркетингийн менежер Ч.Цэвэлсүрэнтэй уулзаж хоёр байгууллагын хамтран ажиллах гэрээний хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлж цаашид оюутнуудаа танилцах дадлага хийлгэх, компаний ажилчдад гадаад хэлний урт богино хугацааны сургалт явуулах, оюутнуудын дунд зохион байгуулагддаг олимпиад, уралдаан тэмцээнийг ивээн тэтгүүлэх талаар ярилцлаа.
“GLOBAL MINDS” тэмцээн зохион байгууллаа
ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
The expert team from the Mongolian National Council for Education Accreditation (MNCEA) conducted an external evaluation of the Master's Program in "Technical Professional Translation."
“Техникийн мэргэжлийн орчуулга” магистрын хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх баг ажиллаа.
Уран бичлэгийн клуб -2