ШУТИС-ийн сайн дурын “Уран бичлэгийн клуб” 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд оюутан залуусын дунд Монгол хэл бичгийн соёлыг сурталчлах, үндэсний бичгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор зочин илтгэгчээр Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяаг урин “Монголчуудын үндэсний бичиг, төрийн бичиг болгохын учир” сэдэвт лекцийг хүргэлээ. ШУТИС-ийн Клубүүдийн Нэгдсэн Зөвлөлөөс санаачлан явуулж буй “Зочны цаг” хэлэлцүүлэгийн хүрээнд 2024 оны 04-р сарын 09-ний өдөр хамтран зохион байгууллаа
Зочин илтгэгч “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа бидэнд Монгол хэл бичгээ мэдэхийн ач тус, түүний давуу тал, хэрэглээний талаар өгүүлэхдээ:
Бидэнд өөрсдийн мэдлэг туршлагаасаа цаг заваа зориулан харамгүй хуваалцаж, нээлттэй ярилцсан зочин илтгэгч Б.Элбэгзаяа, клубийн зөвлөх багш доктор Ц.Эрдэнэзаяа, хүрэлцэн ирсэн идэвхтэн оюутнууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Тус лекцэд Уран бичлэгийн клубийн гишүүд болон ШУТИС-ийн нийт 97 оюутан хамрагдлаа. Манай клуб цаашид Монгол хэл бичгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор үнэгүй бийрийн сургалт, үзэсгэлэн, зөвлөгөө лекц зэрэг олон төрлийн ажлуудыг зохион байгуулах болно.
Уран бичлэгийн клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг профессор багш, оюутан залуус төгсөгчид, үе үеийн ахлагч, гишүүд нартаа баярлалаа.
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!
-Б.Ренчин
Уран бичлэгийн клуб
2024.04.09
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ШУТИС-ийн багш ажилчдын 8 төрөлт спортын их наадам-2025
ХЯТАД ХЭЛНИЙ УРАН УНШЛАГЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Компьютер дээр үндэсний бичгээр бичих сургалт, Монгол бичиг суралцах арга” сургалт боллоо
“GLOBAL MINDS” тэмцээн зохион байгууллаа