БНХАУ тунхагласны ойн баяр болон Монгол-Хятад хоёр улс найрамдалт харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярыг тэмдэглэн ГХС-ийн Ази судлалын тэнхимээс “Хятад хэл, соёл”-ын өдөрлөгийг зохион явууллаа. Энэхүү баярын өдөрлөгийг Гадаад хэлний сургууль нь 15 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлсэн.
ШУТИС-ийн хятад хэлний сургалтын үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж, багагүй амжилтыг олсон. Гадаад хэлний сургууль нь Шандуны ШУТИС-тай хамтарсан 1+1+2 хөтөлбөр, Эрчим хүчний сургууль нь Хятадын Зүүн хойд Эрчим хүчний сургууль болон Шанхайн технологийн их сургууль, Геологи, уул уурхайн сургууль нь Шандуны ШУТИС, Хэрэглээний шинжлэх ухааны сургуульнь Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль, Баруун Хойд Политехникийн их сургууль зэрэгтэй хамтран ажиллаж, 2+2 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хятад хэл суралцагч оюутан залуусын тоо улам бүр нэмэгдсэн.
“Хятад хэл, соёлын баяр”-ын өдөрлөгөөр хятад хэл, хятадын соёлын сэтгэл татам сайхан байдлыг үзүүллээ. Баярын үйл ажиллагааг нээж АСТ-ийн эрхлэгч Б.Арваазана үг хэлэв. ГХС-ийн хятад хэлний 4-р курсийн оюутан Д.Мөнхчулуун Су Ши “Намрын дунд сарын баяраар нарыг харж дуулах нь” яруу найргийг уншиж, ГУУС-ийн 2+2 хөтөлбөрийн 2-р курсийн оюутан М.Батзэлмэ “Найз” хятад дууг дуулж, ГХС-ийн 1-3 курсийн оюутнууд хятад үндэстний бүжиг, хийн дасгалын тоглолтоос үзүүллээ.
“Хятад хэлний баяр”-ын үйл ажиллагаанд ГХС-ийн ЭНБД Э.Чимэдлхам, ГХС-ийн СЧАД А.Болормаа, Англи хэлний тэнхимийн эрхлэгч Ч.Золзаяа, АСТ-ийн дэд профессор Л.Чойжилмаа, хятад хэлний багш П.Мөнгөнцэцэг, хятад хэлний мэргэжилтэн багш нар болон бусад багш, оюутнууд оролцлоо.
Ази судлалын тэнхим
2024.10.01
ХЯТАД ХЭЛНИЙ УРАН УНШЛАГЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Компьютер дээр үндэсний бичгээр бичих сургалт, Монгол бичиг суралцах арга” сургалт боллоо
“GLOBAL MINDS” тэмцээн зохион байгууллаа
ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
The expert team from the Mongolian National Council for Education Accreditation (MNCEA) conducted an external evaluation of the Master's Program in "Technical Professional Translation."