Ази Номхон Далайн нийгэмлэгийн 30 жилийн ойд оролцов.
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо. Ази номхон далайн нийгэмлэг (The Pacific Asia Society: PAS) нь “Бид үүрдийн хөршүүд” хэмээх уриан дор, ирээдүйн эзэд болсон залуучууд-оюутныг боловсрол мэдлэгтэй, эх оронч сэтгэлгээтэй болгон төлөвшүүлэх зорилгоор 1994.7.12-нд байгуулагдаж, Гадаад хэргийн яаманд бүртгүүлэн, үйл ажиллагаагаа эхэлсэн ТББ юм.
1997 оноос эхлэн Солонгосын Гадаад хэргийн яам, Боловсролын яам, КОЙКА болон Солонгосын их, дээд сургуулийн дэмжлэгээр Ази номхон далайн нийгэмлэг (PAS)-ийн Оюутан залуучуудын сайн дурын баг (Pas Youth Corps Volunteers)-ийн 100.000 орчим оюутан-залуучуудыг Зүүн өмнөд Ази, Төв Ази, Африкийн 20 улсад илгээж, тухайн улсын оюутан, бага/дунд/ахлах ангийн сурагчид, иргэдэд зориулан солонгос хэл, соёлыг түгээн танилцуулж, тэдний соёлоос харилцан суралцаж, сайн дурын ажил хийн, улс хоорондын ойлголцол, найрамдалт харилцааг нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж иржээ.
ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль нь эрх чөлөө, шударга ёс, бусдын төлөө гэсэн үзэл санаан дор үйл ажиллагаагаа явуулж ирсэн PAS-ийн Оюутан залуучуудын сайн дурын багтай 2005 оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2024 оныг хүртэл 15 удаа Монголд ирж, ШУТИС-ийн 1200 орчим оюутан залуучууд, орон нутаг дахь хүүхэд сурагчдад Солонгос хэл, соёлыг танилцуулж, эрүүл ахуй, эрүүл мэндийн сургалт, байгаль орчныг хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулжээ.
Мөн PAS-аас олон улсын оюутан-залуучуудын хамтын ажиллагааны хөтөлбөр (PYEX : PAS Youth Corps International Exchange Program) хэрэгжүүлж ирсэн бөгөөд тухайн жилд очиж ажилласан улсаас үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон оюутан, багш, ажилтан, координаторыг Солонгост урьж, PAS болон олон улсад тулгамдаад буй асуудлаар форум-хэлэлцүүлэг зохион байгуулдаг юм. Энэ жилийн PYEX хөтөлбөр “Хар тамхины аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдвийн дор 10 орноос уригдан ирсэн 22 төлөөлөгч, оюутан залуучуудын дунд форум-хэлэлцүүлэг зохион байгуулагдаж профессор Н.Мэнд Монгол улс дахь хар тамхины хэрэглээ, ШУТИС-ийн оюутан залуучуудын хар тамхины хор хөнөөлийн талаарх мэдлэгийн өнөөгийн байдлын тухай илтгэл тавьж хэлэлцүүлэв.
PAS байгууллагын 30 жилийн түүхийн 19 жилийн түүхийг хамт бичилцсэн ШУТИС-д PAS байгууллагын ерөнхийлөгч Ким Бом Сү “Талархлын өргөмжлөл” гардуулж, цаашдын хамтын ажиллагаа маань улам хөгжин дэлгэрнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.
Томилолтын хугацаанд ГХС-ийн захирал Ц.Энхбаатар БНСУ-ын Дангүг их сургуульд айлчлан Оюутны элсэлт хариуцсан дэд захирал, Монгол судлалын хүрээлэнгийн захирал Сун Бён Гү болон Дангүг их сургуулийн Монгол судлалын тэнхимийн багш нартай уулзалт зохиож Дангүг их сургуулийн монгол хэлний ангийн оюутнууд ШУТИС-д суралцахад тулгамддаг асуудлууд болох ШУТИС-ийн дотуур байрны асуудал, оюутны сурах орчинг сайжруулах зэрэг хүсэлтийг сонсож, эдгээр асуудлыг шийдэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийлэн, цар тахлаас хойш тасарсан оюутан солилцооны хөтөлбөрөө дахин эхлүүлэхээр болов.
Түүнчлэн Гадаад Хэлний Сургуультай хамтран ажилладаг Нам Сөүл их сургуулиар айлчлан, ШУТИС-ийн шинэчилсэн хөтөлбөрийн дагуу хамтарсан хөтөлбөрийн хичээлүүдээ дахин баталгаажууллаа. Тус их сургуульд Гадаад хэлний сургуулийн Гадаад хэлний орчуулга ангийн 2 оюутан суралцаж буй бөгөөд оюутнуудтайгаа уулзаж, сургууль, орчин, хичээлдээ дасан зохицож буй байдалтай танилцлаа.
Мөн өнгөрсөн 9 сард Чүнбүг их сургуульд суралцахаар явсан Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн 24 оюутантай уулзаж, Монголд хэлний бэлтгэлд суралцахад юу анхаарах, Монголд сурсан ямар хичээл тэдэнд хэрэг болж буй гэх зэрэг оюутнуудын санал, бодлыг сонсож, зөвлөгөө өгөв.
Мэдээ бэлдсэн: Гадаад хэлний сургууль
The expert team from the Mongolian National Council for Education Accreditation (MNCEA) conducted an external evaluation of the Master's Program in "Technical Professional Translation."
“Техникийн мэргэжлийн орчуулга” магистрын хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх баг ажиллаа.
Уран бичлэгийн клуб -2
Уран бичлэгийн клуб
Сургууль хоорондын ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААН 2024 оны 11 сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө