Япон улсын Вакаяамагийн их сургуулийн 2025 оны
"Өвлийн онлайн хөтөлбөр"-т хамрагдахыг урьж байна
Шинжлэх ухаан, технологийн их сургууль Япон улсын Вакаяамагийн их сургуультай хамтран ажиллах гэрээг 2024 оны 11-р сарын 12-ны өдөр тус их сургуулийн захирал ШУТИС-д хүрэлцэн ирснээр хамтын ажиллагааны гэрээг байгуулсан.
Япон улсын Вакаяамагийн их сургуулиас харилцагч их сургуулиуддаа зориулсан “Өвлийн онлайн хөтөлбөр”-ийг ШУТИС-ийн оюутнуудад санал болгож байгааг дуулгахад таатай байна. Тус хөтөлбөрийг сонирхсон оюутнуудыг энэхүү соёл хоорондын баяжуулах боломжид оролцохыг урьж байна. Тус хөтөлбөрт Япон хэл сурах сонирхолтой болон цаашдаа Вакаяамагийн их сургуулийн зуны хөтөлбөрт биечлэн хамрагдах болон элсэн сургалцах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой.
Хөтөлбөр 2025 оны 2-р сарын 17-ноос 2-р сарын 18-ны хооронд зохион байгуулагдана.
Дараах холбоосоор орж хүсэлтээ илгээнэ үү, хүсэлт баталгаажсаны дараа Zoom холбоосыг илгээх болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн давуу талууд:
Тавигдах шаардлага:
Дийлэн хичээлүүд англи хэл дээр явагдах бөгөөд оролцогчид япон хэлтэй N5 ба түүнээс дээш түвшний ур чадвартай байх ёстой.
"European Studies IX" International Conference
“Eвроп судлал IX - хэл шинжлэл, олон улсын харилцаа, орон судлал” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
Academic Collaboration Session
Student Research Conference
Оюутны эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах хурал