Орос хэлний кредит шууд тооцох шалгалт өгөх оюутнуудын анхааралд
ganbii

Орос хэлний кредит шууд тооцох шалгалт өгөх оюутнуудын анхааралд

2016/2017 оны хичээлийн жилийн Хаврын улиралд S.RL101 Орос хэл I,S.RL102 Орос хэл II хичээлийн кредит шууд тооцох шалгалт өгөх оюутнууд:

  1. Сургалтын албандаа бүртгүүлж захиалга өгөх
  2. Суралцаж буй сургуулийн 1-р курсын 1 кредитийн үнэлгээг Голомт банкан дахь Гадаад хэлний институтийн 8115007025 дансанд /кредит шууд тооцох шалгалтын төлбөр/  тушаах
  3. Мөнгө тушаасан  баримттайгаа Европ судлалын тэнхимд ирж   бүртгүүлэх  /1-323 тоот өрөөнд/

Шалгалтыг 2017 оны 1-р сарын 25-ны 14.00 цагт ШУТИС-ийн Номын сангийн 4 давхарт авна.

*Шалгалтанд оюутны үнэмлэх, иргэний цахим үнэмлэхтэй ирнэ үү.

 

ГХИ-ийн Европ судлалын тэнхим

2017 оны 1-р сарын 18