Монголын багш нарын баярын өдрийг угтан “ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТАД СУРГАЛТЫН ИДЭВХТЭЙ АРГУУДЫГ ХЭРЭГЛЭХ НЬ’’ сэдэвт онол практикийн бага хурлын удирдамж
ganbii

Монголын багш нарын баярын өдрийг угтан “ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТАД СУРГАЛТЫН ИДЭВХТЭЙ АРГУУДЫГ ХЭРЭГЛЭХ НЬ’’ сэдэвт онол, практикийн бага хурлын удирдамж

ХУРЛЫН ЗОРИЛГО:

ШУТИС-ийн профессор, багш нарын багшлахуйн онолын мэдлэг, заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, инженерийн боловсролын сургалтын технологийг боловсронгуй болгох, сургах, суралцахуйн үйл явцыг идэвхижүүлэх зорилготой.

Хэлэлцэх асуудал:

  • Орчин үеийн сургалтын технологийн шинэчлэл
  • Сургалтад  дэвшилтэт аргуудыг хэрэглэх нь
  • Суралцагч төвтэй сургалтын үйл ажиллагааны онол арга зүй
  • Сургалтын  дэвшилтэт арга зүй хэрэглэж буй туршлага

Зохион байгуулагч:

  • ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төв, бүрэлдэхүүн сургуулийн багшийн хөгжлийн багийн багш нар

Профессор, багш нарын оролцох хэлбэр:

  • Илтгэл хэлэлцэж хэвлүүлэх
  • Постер илтгэл тавьж хэлэлцүүлэх
  • Салбар сургууль тус бүрээс 2 илтгэл ирүүлнэ

Эрдэм шинжилгээний хуралд оролцох мэдүүлэг:

  • Илтгэл, өгүүллийн нэр
  • Зохиогчийн овог нэр, цол зэрэг, албан тушаал, салбар сургууль
  • Холбоо барих утас, и-мэйл хаяг, оролцох хэлбэр зэргийг тодорхой заана.
  • Илтгэлийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний өгүүллийн бичлэгийн стандартын //must.edu.mn/mn/b3m668/  дагуу бэлтгэж ирүүлнэ.

Хугацаа, байр:

Онол практикийн бага хурал 2017 оны 9-р сарын 29-ний өдөр ШУТИС-ийн ШУТТНС-гийн 604 хурлын танхимд 10:00 цагаас эхлэнэ.

Илтгэл хүлээн авах хаяг: serjee@yahoo.com

Илтгэл хүлээн авах сүүлийн хугацаа 2017.09.22-ны өдөр

 

БАГШИЙН ХӨГЖЛИЙН БАГ