ТОВЧ ТАНИЛЦУУЛГА АНГЛИ ХЭЛ
1990 оноос Техникийн Их Сургуульд /тухайн үеийн нэрээр/ англи хэлний сургалт явуулж эхэлснээр Англи хэлний тэнхимийн үндэс суурь тавигджээ. Тус тэнхимээс инженерийн бүх салбарт англи хэл, Гадаад хэлний сургуулийн инженер–орчуулагчийн салбарт англи хэлний хэл зүй үгсийн сан, авиа зүй, ярианы дадал, орчуулгын дадлага, англи, америкийн уран зохиол, англи, америкийн түүх, орон судлал, сэтгэл зүй, найруулга зүй, бизнесийн англи хэл, техникийн англи хэл, олон улсын харицааны ёс зүй зэрэг онол практикийн хичээл зааж  байв.
Тус тэнхимээс ҮТДС-ийн Гадаад хэлний сектор 1999 онд, Харьцуулсан хэл шинжлэл, нэр томьёо судлалын профессорын баг 2008 онд салбарлаж үүссэн түүхтэй. 2005-аас 2014 оныг хүртэл ГХС-н (ГХИ, ХБС) Англи хэл судлалын профессорын багийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж ШУТИС-н КТМС, МХТС, МИС, ҮТДС, Дарханы ТС, Эрдэнэтийн ТС, Өвөрхангайн ТС, Сүхбаатарын ТС-ийн Гадаад хэлний тэнхимтэй харилцан уялдаатай, нэгдсэн хөтөлбөрөөр ажиллаж байв. ШУТИС-ийн 2014 оны бүтцийн өөрчлөлтөөр КТМС, МХТС, МИС, ҮТДС-ийн гадаад хэлний багш нар шилжин ирж, Англи хэл судлалын профессорын баг, Англи хэлний тэнхим нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирлээ. Одоо 28 багш, 1 мэргэжилтэн багш, нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс доктор /PhD/ эрдмийн зэрэгтэй багш 7, ШУТИС-ийн дэд профессор цолтой 3 багш байна. Тэнхимийн эрхлэгч Ч.Золзаяа /PhD/. Докторын зэрэгтэй багш нар нийт бүрэлдэхүүний 25%-ийг эзэлж буй.
Сургалт, эрдэм шинжилгээний ажлын зэрэгцээ ШУТИС-ийн болон бүрэлдэхүүн сургуулийн захиалгаар аман болон бичгийн орчуулгыг гүйцэтгэдэг. 2011 онд багш нар Мянганы хөгжлийн сангийн төслөөр МСҮТ-ийн чадамжид суурилсан техник мэргэжлийн хөтөлбөрүүдийг англи хэлнээс, 2019 онд ЭХС-ийн ASIIN–ий магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланг монгол хэлнээс орчуулж амжилттай ажилласан.