СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АНГЛИ ХЭЛНИЙ ТЭНХИМ
Тэнхимийн сургалтын ажлын гол зорилго нь инженер, технологийн ангийн оюутанд англи хэлээр унших, сонсож ойлгох, ярих, бичих, орчуулах дадлыг дунд, ахисан дунд түвшинд эзэмшүүлж, цаашид англи хэлийг гүнзгийрүүлэн сурах чадварыг олгоход оршино.
Тус тэнхимээс ШУТИС-ийн инженер технологийн бүх салбарын бакалаврын хөтөлбөрт өмнөх, дараах холбоо бүхий хичээл заадаг. Үүнд:
  • Communicative English S.CE102 Харилцааны англи хэл
  • English for Science and Technology S.EST210 Шинжлэх ухаан технологийн англи хэл
  • English for Business and Management S.EBM 210 Бизнес менежментийн англи хэл
  • English for Specific Purpose S.ESP 310 Тусгай зориулалтын англи хэл юм.

Хичээл бүрээр төлөвлөгөө, стандартыг тогтмол шинэчлэн сайжруулж, тестийн сан үүсгэдэг. 2009-2010 оны хичээлийн жилд Англи хэл III (EL210) хичээлээр англи хэлний компьютерт тулгуурласан хичээл бэлтгэн сургалтанд ашиглаж, 2014 оноос English for Specific Purpose (ESP310) - Тусгай зориулалтын англи хэлний хичээлийг шинэ төлөвлөгөө, хөтөлбөрөөр зааж байна. Судалгааны англи хэлний хичээлийг магистр, докторын хөтөлбөрт тусгахаар үндэслэл боловсруулж, ШУТИС-ийн оюутны англи хэлний сургалтыг боловсронгуй болгохоор бүх инженер-технологийн салбарын дэд захирал, салбарын эрхлэгч, тэнхимийн эрхлэгчдийг урьж цуврал хэлэлцүүлэг, уулзалт хийсэн. Тэнхимийн багш нарын заах аргын семинар, workshop, хэлэлцүүлэг, нэээлтэй болон хамтарсан хичээл улирал бүрт тогтмол зохион байгуулж байна.  

Оюутны дунд англи хэлний олимпиад, уралдаан тэмцээн, хэлний өдрүүдийг жил бүр зохион байгуулж олон тооны оюутныг хамруулахаас гадна англи хэлний ярианы клубыг улирал бүр удирдан явуулж ирлээ. Тэнхимийн багш нар салбар сургуулиудын гадаад, дотоодын магадлан итгэмжлэлд заадаг хичээлүүдээрээ тогтмол оролцож байна. Хавар, намрын улиралд магистр оюутны гадаад хэлний нэгдсэн шалгалтын тест боловсруулж, авдаг. Улирал бүрийн эхэнд түвшин тогтоох шалгалт авч, дүнгийн анализ хийн, хоцрогдол арилгах сургалт явуулдаг уламжлалтай.