Эрдэм шинжилгээ, судалгаа
Англи хэлний тэнхимийн багш нарын судалгааны тэргүүлэх чиглэл нь хэл шинжлэл, боловсрол судлал, гадаад хэл заах арга зүй, орчуулгын онол, нэр томьёо судлал юм. Эрдмийн зэрэг хамгаалсан байдлыг оны дарааллаар үзүүлбэл:
 
   Овог, нэр
   Зэрэг хамгаалсан зөвлөл
Зэрэг хамгаалсан сэдэв
 Р.Наранцэцэг
ОХУ, Пушкины нэрэмжит орос хэлний институт
Хэлний бус оюутанд компьютерийн нэр томьёоны тодорхойлолт заах арга зүй
 А.Навчаа
ОХУ, ШУА-ийн Буриад дахь салбар
Орчин цагийн монгол хэлний тодотгол гишүүн
 С.Дугармаа
Монгол улс, Зэрэгцүүлсэн хэлшинжлэлийн зөвлөл
Монгол, англи хэлний дүрслэх үйл үгийн зэрэгцүүлэл
 Д.Алтанцэцэг
ОХУ, Казанийн их сургуулийн хамгаалуулах зөвлөл
Орос монгол хэлний цаг хугацаа илэрхийлсэн үгсийг үндэстний сэтгэлгээний үүднээс зэрэгцүүлэн судлах нь
 Ж.Ганцэцэг
Монгол улс, Хэлшинжлэлийн зөвлөл
Монгол хэлний сүү цагаан идээтэй холбоотой үг хэллэгийн  бүтэц, утга, орчуулгын судалгаа 
 Д.Баярмаа
Монгол улс, Хэлшинжлэлийн зөвлөл
Нэр томьёоны цахим сан бүрдүүлэх /Мэдээлэл, холбооны нэр томьёоны жишээгээр/
 Б.Арваазана
Монгол улс, Боловсрол судлалын  зөвлөл
Монгол суралцагчдын англи хэлний авианы дуудлагыг компьютерийн технологи ашиглан сайжруулах нь
 Д.Баярмаа
Монгол улс, Хэлшинжлэлийн зөвлөл
Хуулбарлан орчуулсан нэр томьёоны бүтэц, утга зүйн судалгаа  /Мэдээлэл, холбооны нэр томьёоны жишээгээр/
 Ч.Золзаяа
БНСУ, Жинжү хот, Гёнгсаны үндэсний их сургууль
Англи монгол хэлний сэтгэл хөдлөл заасан зүйрлэлийн судалгаа (Уур, баяр, уйтгар гуниг, хайр дурлалын жишээн дээр)
 А.Мөнгөнчимэг
БНСУ Кёонпүүк (Kyungpook) үндэсний их сургуульд
Монгол хэлний өгүүлбэрийн шилжилт хөдөлгөөн ба мэдээллийн бүтэц
 А.Болормаа
Монгол улс, Хэл шинжлэлийн зөвлөл
Оюутны ой тогтоолтыг хөгжүүлж, мэргэжлийн үг хэллэгийн нөөцийг нэмэгдүүлэх судалгаа /англи хэлний хичээлийн жишээгээр/
 Г.Гантуяа
Монгол улс, Хэл шинжлэлийн зөвлөл
Монгол англи сонины товчилсон үгийн харьцуулсан судалгаа
 П.Бямбажав
Монгол улс, Хэл шинжлэлийн зөвлөл
Монгол хэлний нэр томьёон дахь орлох нэрийн судалгаа /Барилгын салбарын жишээгээр/
 
 
 
 
 
 
 
 
 
Их дээд сургууль, коллеж, болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан онол-практикийн бага хурлыг Монголын англи хэлний багш нарын холбоотой хамтран 10 жил зохион байгуулж хот, хөдөөгийн олон зуун багш нарыг хамруулсан. Хэл шинжлэл, англи хэл заах аргазүйн эрдэм шинжилгээний олон улсын хурлыг санаачлан 2008 оноос жил бүр зохион байгуулж ирлээ. ШУТИС болон бусад их дээд сургуулийн докторын сургалтанд 15 багш суралцаж байна. Эрдмийн цол, зэрэгтэй туршлагатай багш нар болон залуу багш нар судалгааны үр дүнгээ гадаад, дотоодын хуралд тогтмол хэлэлцүүлж, хэвлэн нийтлүүлдэг.