ТАНИЛЦУУЛГА ХХШС

Он цагийн товчоон

ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар нь ШУТИС-ийн Ректорын 2002 оны 04 сарын 18-ны өдрийн дугаар 95 тоот тушаалаар Харьцуулсан хэл шинжлэл, нэр томьёо судлалын профессорын баг нэртэйгээр байгуулагдсан. Профессорын багийн тэргүүлэх профессороор Т.Батбаяр (2002-2013) хавсран, Ц.Цэцэгмаа (2013-2014) нар ажиллаж байв.

2014 онд Профессорын баг татан буугдаж, Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхим нэртэй байгуулагдаж, 2019 онд Хэрэглээний хэл шижлэлийн салбар болон өргөжиж, эрхлэгчээр Ц.Цэцэгмаа томилогдон ажиллаж байна.

Профессорын баг, тэнхим, салбар байгуулагдсан цагаас хойш нийт 45 профессор, багш, үүнээс 10 нь Хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D, Ph.D)-ын зэрэгтэй, 1 багш академич, 4 багш дэд профессор цолтой багш ажилласан.

Одоо тус салбарт 20 профессор багш, 2 ажилтан ажиллаж байгаагаас 5 багш буюу нийт багш нарын 25% нь хэл шинжлэлийн доктор Sc.D, Ph.D-ын зэрэгтэй, 2 багш профессор, дэд профессор цолтой.

Салбарын багш нар гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд суралцан, мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн.

  • 2001-2005 онд салбарын эрхлэгч Ц.Цэцэгмаа ОХУ-ын Ивановын улсын их сургуулийн докторантурт суралцаж, хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
  • 2003-2007 онд багш Я.Оюунцэцэг Англи улсын Технологи, менежментийн сургуульд суралцсан.
  • 2008-2009 онд багш Ц.Солонго АНУ-ын Индианагийн их сургуульд Фулбрайт хөтөлбөрийн шугамаар мэргэжил дээшлүүлсэн.
  • 2009 онд ахлах багш Т.Мөнхтуяа ОХУ-ын Москвагийн багшийн их сургуулийн докторантурт суралцаж, хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
  • 2009-2011 онд ахлах багш С.Уранбилэг Австрали улсын Флиндерсийн их сургуульд суралцаж, магистрын зэрэг хамгаалсан.
  • 2010-2012 онд багш ахлах багш Б.Байгал, О.Индра нар Япон улсын Осакагийн их сургуульд суралцаж, магистрын зэрэг хамгаалсан.
  • 2011-2013 онд багш С.Булган Австрали улсын Канберрагийн их сургуульд суралцаж, магистрын зэрэг хамгаалсан.
  • 2014-2016 онд багш Т.Энхцэцэг Австрали улсын Ла Тробе их сургуульд суралцаж, магистрын зэрэг хамгаалсан.
  • 2014-2017 онд ахлах багш Э.Чимэдлхам Турк улсын Докуз Еүлюл их сургуулийн докторантурт суралцаж, хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
  • 2014 онд ахлах багш Г.Баярмаа ШУТИС-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
  • 2017 онд ахлах багш Ц.Мөнхдэлгэр ШУТИС-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
  • 2020 онд ахлах багш Д.Туяа ШУТИС-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Гадаад, дотоод хамтын ажиллагаа

Хэрэглээний хэл шинжлэлийн салбар нь дараах гадаад, дотоодын их дээд сургууль, байгууллагуудтай сургалт, судалгааны хамтын ажиллагааг явуулдаг:

  • ОХУ-ын Буриадын улсын их сургууль, Уралын холбооны их сургууль, Иваново хотын их сургууль, “Русский Мир” сан, Украин улсын Одессийн үндэсний академи;
  • Монгол дахь ОХУ-ын ЭСЯ, АНУ-ын ЭСЯ, Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/, Монголын англи хэлний багш нарын холбоо /ELTAM/, Монголын орос хэлний багш нарын холбоо /МонАПРЯЛ/, Германы эрдмийн солилцооны алба /DAAD/, Монгол дахь Гёте институт;
  • ШУА-ийн ХЗХ, МУИС, МУБИС, АШУҮИС, ҮБХИС, ХСИС, ДХИС, ОТИС, ХУИС, Орхон ИС, Мандах ИС;
  • Вагнер Ази ХХК, Мон-Энержи Консалт ХХК, Цэцүүх Трейд ХХК, Хера Экуйпмент ХХК, ДЦС-4 ТӨХК, Технож бизнес инкубатор төв ТББ, Эвсэг ХХК, Цэцэнс Майнинг энд Энержи ХХК зэрэг 50 гаруй байгууллага.

ШУТИС-д гадаадын багш, мэргэжилтэн урьж ажиллуулах гэрээний дагуу тус салбарт: Alissa Van Dam (2008-2010), Daisuke Mizutani, Colin Large (2010-2011), Joyce Catsimpiris (2012-2013), Gina Sterk (2013-2014), Laura Connor (2013-2014), Judy Emerson (2014-2016), Gloria Wenman (2015-2016), Scott Poteet (2018-2020 он) зэрэг АНУ болон Япон Улсын мэргэжилтэн багш нар ажиллаж байсан

ХХШС-ын эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл

  • нэр томьёо судлал,
  • орчуулга,
  • хэрэглээний хэл шинжлэл,
  • зэрэгцүүлсэн хэл зүй,
  • гадаад хэл заах арга зүй,
  • өвөрмөц хэлц судлал,
  • үгийн утга, хэрэглээ.
Холбоотой цэсүүд