СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХХШС
 Сургалтын хөтөлбөр
1. Бакалавр
Гадаад хэлний сургууль нь 1995 оноос англи-орос, англи-солонгос хэлний “Инженер-орчуулагч”, “Инженер багш” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн. Хэрэглээний хэл шинжлэлийн салбар 2001-2002 оны хичээлийн жилээс “Англи, орос хэлний орчуулагч инженер”, “Гадаад хэлний орчуулга” мэргэжлээр бакалаврын болон “Хэл шинжлэл” мэргэжлээр магистрын зэрэгтэй мэргэжилтэн; 2008-2009 оны хичээлийн жилээс техник, технологийн салбарт мэргэжлийн орчуулга хийх мэргэжилтний зэх зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинээр “Техникийн мэргэжлийн орчуулга” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн; 2015-2016 оны хичээлийн жилээс “Гадаад хэлний орчуулга” хөтөлбөрөөр бакалаврын болон “Техникийн мэргэжлийн орчуулга”, “Гадаад (хэрэглээний) хэл шинжлэл” хөтөлбөрөөр магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна. Өнгөрсөн хугацаанд бакалавр зэрэгтэй нийт 600 гаруй мэргэжилтэн, магистр зэрэгтэй 180 гаруй мэргэжилтэн төгсгөөд байгаа бөгөөд одоо тус салбарын орчуулгын салбарт 80 гаруй оюутан суралцаж байна.
  • “Гадаад хэлний орчуулга” бакалаврын хөтөлбөрийн мэргэших чиглэл:
- Техник, технологийн орчуулга (Англи хэл)
- Техник, технологийн орчуулга (Япон хэл)
- Техник, технологийн орчуулга (Хятад хэл)
- Техник, технологийн орчуулга (Солонгос хэл)
- Техник, технологийн орчуулга (Орос хэл)
Хөтөлбөрөөр олгох мэдлэг:
Техник, технологийн орчуулагч нь инженерийн дээд боловсролын суурь ухааны өргөн мэдлэгийг олж авах бөгөөд эх хэл, гадаад хэл, хэрэглээний хэл шинжлэл, мэргэжлийн орчуулгын онол ба хэрэглээний асуудлыг гүнзгий судалж, уул уурхай, геологи, эрчим хүч, барилга архитектур, мэдээллийн технологи, механик тээвэр, хүнс биотехнологи зэрэг шинжлэх ухаан, техник, технологийн салбарын үндсэн ойлголтууд, нэр томьёоны талаар суурь мэдлэг эзэмшиж, аман болон бичгийн орчуулгыг хийх дадал чадвартай болж төгсөнө.
Хөтөлбөрөөр эзэмших ур чадвар:
Техник, технологийн орчуулагч нь хэл шинжлэл, хэрэглээний хэл шинжлэлийн талаар ерөнхий мэдлэг олгох, орчуулгын онол, нэр томьёо судлал, техник технологийн үг хэллэг, нэр томьёог оноож тогтоох, нэр томьёоны сан байгуулах, техникийн бичиг баримт боловсруулах, түүнийг орчуулах дадал чадвар эзэмшүүлэх, орчуулах болон нэр томьёог боловсруулах асуудлыг шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг эзэмшинэ.
Хөтөлбөрт элсэхэд тавигдах шаардлага:
ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгч нь Гадаад хэл, математикийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтуудыг өгч, босго онооны болзлыг хангасан байна.
Төгсөлт, ажил олгогч:
Техник, технологийн орчуулга мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөх мэргэжилтэн нь шинжлэх ухаан, техник, технологийн салбарт хоёр хэлний аман ба бичгийн орчуулгыг мэргэжлийн өндөр түвшинд хийх болон техникийн бичиг баримтыг боловсруулах бүрэн чадвартай байна. Мэргэжилтэн нь орчуулагчийн мэргэжлийн ёс зүйг чанд сахих, ажил үүрэгтээ үнэнч шударга, хариуцлагатай хандах чадварыг өөртөө төлөвшүүлж, харилцааны өндөр соёл эзэмшинэ.
“Гадаад хэлний орчуулга” бакалаврын хөтөлбөрийн оюутнуудад:
Англи хэлний хэл зүй үгсийн сан I-IV, Ярианы англи хэл I-II,  Албан харилцааны англи хэл I-II,  Орчуулгын онол, Шинжлэх ухаан техникийн орчуулга I-IV, Бичгийн орчуулга I-II, Аман орчуулга, Шинжлэх ухаан, технологийн англи хэл I-II, Баримт бичгийн боловсруулалт, Хэл, орон судлал, Түвшин тогтоох шалгалтын бэлтгэл, Орчуулагчийн ёс зүй,  Олон улсын харилцааны ёс зүй, Англи, Америкийн түүх, Дэлхийн уран зохиол, Бизнесийн англи хэл, Англи хэлний найруулга зүй, Англи хэл I-II, Анхан дунд түвшний англи хэл I-III, Дунд түвшний англи хэл, Анхан түвшний орос хэл I-II, Анхан дунд түвшний орос хэл I-II, Дунд түвшний орос хэл I, Герман хэл I-II, Танилцах дадлага, Мэргэжлийн дадлага зэрэг 50 гаруй төрлийн хичээл заадаг.
2. Магистр
  • “Техникийн мэргэжлийн орчуулга”
  • Гадаад /хэрэглээний/ хэл шинжлэл” магистрын хөтөлбөрийн оюутнуудад:
Хэл шинжлэлийн судалгааны арга зүй, Судалгааны ажлын семинар I-III, Техникийн орчуулга, Техникийн бичиг баримт, Хэрэглээний хэл шинжлэл, Хэлний бодлого, төлөвлөлт, Нэр томьёо судлал, Хэлний онол /англи/, Хэл эзэмшихүй, Гадаад хэл заах арга зүй, Зэрэгцүүлсэн хэл зүй, Боловсрол судлал, Олон хэл, соёлын харилцаа, Боловсролын хэл шинжлэл, Судалгааны семинар зэрэг 20 төрлийн хичээл зааж байна.
Боловсролын хэрэгцээг орон зай, цаг хугацаанаас үл шалтгаалан хүртээмжтэй, нээлттэй, үр ашигтай хангах, мэдээлийн технологийг сургалтад нэврүүлэх ажлын хүрээнд 2007-2008 оны хичээлийн жилд ахлах багш Ц.Байгалмаа магистрын түвшний EL701 - Англи хэл V хичээл, 2010-2011 оны хичээлийн жилд дэд профессор Ц.Цэцэгмаа, ахлах багш Д.Туяа нар ES702 - Англи хэлний онол I, 2011-2012 оны  хичээлийн жилд багш Ц.Цэцэгмаа FT707 - Гадаад хэл заах арга зүй зэрэг магистрын түвшний е-хичээл боловсруулж, зайн хэлбэрээр заахын хамт салбарын багш нар мэргэжлийн ангийн бакалаврын болон магистрын түвшний англи хэлний хичээлийн сорилыг онлайн хэлбэрээр авах болсон.
3. Доктор
  • “Хэл шинжлэл” докторын хөтөлбөрийн оюутнуудад:
Судалгааны англи хэл, Хэл шинжлэлийн түүх, судалгааны арга, Нэр томьёоны оноолт, орчуулга, Компьютерийн хэл шинжлэл, Орчин цагийн /монгол, хятад хэл, япон, солонгос/, Сэтгэц хэл шинжлэл, Нийгэм хэл шинжлэл, Угсаатны хэл шинжлэл, Хэл ярианы соёл, Хэл соёл судлал, Найруулга зүй, Танихуйн хэл шинжлэл, Зэрэгцүүлсэн хэл шинжлэл, Монгол хэл шинжлэл, Судалгааны онолын семинар, Судалгааны ажлын семинар 20 гаруй төрлийн хичээл заадаг.
ШУТИС-ийн инженер технологийн мэргэжлийн салбарын оюутнуудад бакалавр, магистр, доктор түвшний англи хэлний хичээл зааж байна.
ХХШС-ын профессор, багш нарын бүтээл
Салбарын профессор, багш нар ГХС-ийн орчуулагчийн салбарын оюутнуудад болон ШУТИС-ийн инженер технологийн мэргэжлийн салбарын оюутнуудад зориулсан мэргэжлийн анли хэлний 10 гаруй сурах бичиг, гарын авлага, орчуулгын бүтээл гаргаж, 10 гаруй зохиогчийн эрх авсан ба гадаадын сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлд 50 гаруй өгүүлэл, дотоодын сэтгүүл, эрдэм шинжилгээний бичигт 170 гаруй өгүүлэл бичиж хэвлүүлсэн.

Д/д

Зохиогчийн овог, нэр

Бүтээл

Хэзээ, хаана хэвлэгдсэн, хэмжээ

Ном, сурах бичиг, гарын авлага

1

Ц.Цэцэгмаа, Д.Мягмаржав

English for mathematicians (A textbook for ESP) математикийн салбарын оюутнуудад зориулсан мэргэжлийн англи хэл хичээлийн сурах бичиг

УБ.: “Хөх Судар принтинг” ХХК, 2008, 15.2 х.х.

2

Д.Туяа, Б.Байгал, О.Золзаяа

“Practical English” гарын авлага

УБ.: 2008.

3

Ц.Цэцэгмаа

English for Electrical and Power Engineering (A textbook for ESP) ЭХИС-ийн оюутнуудад зориулсан мэргэжлийн англи хэл хичээлийн сурах бичиг

УБ.: “Гэрэлт-Өнгө” ХХК, 2009, 14 х.х.

4

Ц.Цэцэгмаа

“English Language Theory” гарын авлага

УБ.: ШУТИС хэвлэлийн газар, 2009, 7.6 х.х.

5

Ц.Цэцэгмаа

“English Language Methodology” гарын авлага

УБ.: ШУТИС хэвлэлийн газар, 2009, 6,25 х.х.

6

Т.Энхцэцэг

Spoken English 2

УБ: MUST publishing company, 2009, 9.5 х.х.

7

Ц.Цэцэгмаа, Т.Энхцэцэг, Ц.Байгалмаа

Scientific and Technical Translation I (A Textbook for Students Majoring in Technical Translation Field) ГХС-ийн Шинжлэх ухаан техникийн орчуулга IV хичээлийн сурах бичиг

УБ.: “PPEC” Co., Ltd, 2010, 15.2 х.х.

8

Д.Туяа, Б.Байгал, О.Индра

“Creative writing” гарын авлага

УБ.: 2011.

9

Ц.Цэцэгмаа, Я.Оюунцэцэг

Scientific and Technical Translation (A textbook for Students majoring in technical Translation Field) ГХС-ийн Шинжлэх ухаан техникийн орчуулга I-III хичээлийн сурах бичиг тус тус гаргасан

УБ.: “PPEC” Co., Ltd, 2014, 26.2.х.х.

10

Г.Баярмаа, Д.Баярмаа

"Focus on Communication” сурах бичиг

УБ.:“Feniks” Co., Ltd, 2017, 7.5 х.х.

11

Ц.Цэцэгмаа, Т.Энхцэцэг, Ц.Байгалмаа, Я.Оюунцэцэг

Шинжлэх ухаан, техникийн орчуулга (ШУТИС-ийн үндсэн сурах бичиг)

УБ.: ШУТИС Хэвлэлийн газар, 2018, 25 х.х.

12

Орчуулгын баг: Ц.Цэцэгмаа, Б.Байгал, О.Индра, Б.Байгалмаа, Я.Оюунцэцэг нар

Philip G. Altbach and Jamil Salmi. The road to academic excellence: the making of world-class research universities –“Судалгааны төгөлдөршилд хүрэх зам. Дэлхийн түвшний судалгааны их сургууль байгуулах нь” ном

УБ.: ШУТИС хэвлэлийн газар, 2018, 31 х.х.

13

Орчуулыг баг: Б.Байгалмаа, Д.Ундраа, Г.Ариунаа, С.Сарантуяа. Редакторлосон:

Б.Соёлсүрэн, Ц.Цэцэгмаа, Б.Сонинцэцэг.

Массачусетсийн технологийн институт: Инновацыг хэрэгжүүлсэн туршлага, үр нөлөө  гарын авлага

Уб.: ШУТИС Хэвлэлийн газар, 2019.-9.3хх.

14

Б.Байгал, О.Индра

English grammar and vocabulary I (Англи хэлний хэл зүй үгсийн сан I) сурах бичиг

УБ.: ШУТИС Хэвлэлийн газар, 2019, 20 х.х.

15

Б.Байгалмаа, Л.Амгалан

English grammar and vocabulary II (Англи хэлний хэл зүй үгсийн сан II) сурах бичиг

УБ.: ШУТИС Хэвлэлийн газар, 2019, 26.2х.х.

16

С.Уранбилэг, Э.Чимэдлхам

English grammar and vocabulary III (Англи хэлний хэл зүй үгсийн сан III) сурах бичиг

УБ.: ШУТИС Хэвлэлийн газар, 2019, 24.9 х.х.

17

Ц.Цэцэгмаа, Д.Туяа

English grammar and vocabulary IV (Англи хэлний хэл зүй үгсийн сан IV) сурах бичиг

УБ.: ШУТИС Хэвлэлийн газар, 2019, 30.3 х.х.

Зохиогчийн эрх

1

Ц.Байгалмаа, С.Уранбилэг

EL701 Магистрын Англи хэл хичээл: зохиогчийн эрх

УБ, 2013

2

Ц.Цэцэгмаа

“Фразеология в текстах А.С.Пушкина (состав и употребление)”: шинжлэх ухааны бичмэл бүтээлийн зохиогчийн эрх. № 9205

УБ, 2018

3

Ц.Мөнхдэлгэр

Хавсарга хэл шинжлэл сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийн бүртгэл: Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээлийн зохиогчийн эрх. № 10825

Уб., 2019

4

Ц.Мөнхдэлгэр

Монгол англи хэлний тэмдэг нэрийн зэрэгцүүлсэн судалгаа: Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээлийн зохиогчийн эрх. № 10824

Уб., 2019

5

Ц.Мөнхдэлгэр

Хавсарга хэл шинжлэл сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийн бүртгэл: Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээлийн зохиогчийн эрх. № 10825

Уб., 2019

6

Ц.Мөнхдэлгэр

Хүрэл тогоот олон улсын ЭШС хэвлэгдсэн илтгэл, өгүүллийн бүртгэл: Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээлийн зохиогчийн эрх. № 10826

Уб., 2019

7

Ц.Цэцэгмаа

Судалгааны ажил гүйцэтгэх арга зүй: Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээлийн зохиогчийн эрх. № 10892

Уб., 2019

8

Ц.Цэцэгмаа, Д.Туяа

English grammar and vocabulary IV (Англи хэлний хэл зүй үгсийн сан IV): Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээлийн зохиогчийн эрх. № 10893

Уб., 2019

9

С.Уранбилэг, Э.Чимэдлхам

English grammar and vocabulary III (Англи хэлний хэл зүй үгсийн сан III): Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээлийн зохиогчийн эрх. № 10887

Уб., 2019

10

Б.Байгалмаа, Л.Амгалан

English grammar and vocabulary II (Англи хэлний хэл зүй үгсийн сан II): Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээлийн зохиогчийн эрх. № 10891

Уб., 2019

11

Б.Байгал, О.Индра

English grammar and vocabulary I (Англи хэлний хэл зүй үгсийн сан I): Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээлийн зохиогчийн эрх. № 10888

Уб., 2019

12

Ц.Оюунцэцэг, Д.Туяа

Phrasal verbs гарын авлага: Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээлийн зохиогчийн эрх. № 10890

Уб., 2019

13

Ц.Цэцэгмаа, Т.Энхцэцэг, Ц.Байгалмаа, Я.Оюунцэцэг

Шинжлэх ухаан, техникийн орчуулга (ШУТИС-ийн үндсэн сурах бичиг): Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээлийн зохиогчийн эрх. № 11798

УБ., 2020