Сургалтын хөтөлбөр
Ази судлалын салбар нь олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулан, бакалаврын шатны сургалт (4 жил-128 кр)-ээс гадна ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын хамтарсан хөтөлбөрүүдийн япон, солонгос, хятад, монгол хэлний хичээлүүдийг хөтлөн явуулдаг. Тухайлбал:
Япон хэлээр:
- “Гадаад хэлний орчуулга” /япон хэл/ хөтөлбөрийн Техник технологийн орчуулагч мэргэжил
- Инженерийн бэлтгэл /япон хэл/- 1,5 жил
- 1000 инженерийн болон КОСЕН хөтөлбөр
Солонгос хэлээр:
- “Гадаад хэлний орчуулга” /солонгос хэл/ хөтөлбөрийн Техник технологийн орчуулагч мэргэжил
- МХТС, БНСУ-ын ИС-тай хамтарсан “Системийн аюулгүй байдал” 2+2 хөтөлбөр
- МехТС, БНСУ-ын ИС-тай хамтарсан “Механик инженер” 2+2 хөтөлбөр
- БУХС, БНСУ-ын ИС-тай хамтарсан “Бизнесийн удирдлага” 2+2 хөтөлбөр
- ГХС, БНСУ-ын ИС-тай хамтарсан Техник технологийн орчуулга, үл хөдлөх хөрөнгийн менежер хөтөлбөр
Хятад хэлээр:
- “Гадаад хэлний орчуулга” /хятад хэл/ хөтөлбөрийн Техник технологийн орчуулагч мэргэжил
- ГУУС, БНХАУ-ын ИС-тай хамтарсан “Геодези” 1,5+2,5 хөтөлбөр
- ЭХС, БНХАУ-ын ИС-тай хамтарсан “Цахилгаан хангамж” 2+2 хөтөлбөр
- ЭХС, БНХАУ-ын ИС-тай хамтарсан “Дулааны инженер” 2+2 хөтөлбөр
- ЭХС, БНХАУ-ын ИС-тай хамтарсан “Биоинженерчлэл” 2+2 хөтөлбөр
- ЭХС, БНХАУ-ын ИС-тай хамтарсан “Сэргээгдэх эрчим хүч” 2+2 хөтөлбөр
- ХШУС, БНХАУ-ын ИС-тай хамтарсан “Химийн инженерчлэл” 2+2 хөтөлбөр
- ХШУС, БНХАУ-ын ИС-тай хамтарсан “Үйлдвэрийн экологи” 2+2 хөтөлбөр
- ХШУС, БНХАУ-ын ИС-тай хамтарсан “Статистик” 2+2 хөтөлбөр
- Ерөнхийлөгчийн илгээлт 2100 “Хятад хэлний бэлтгэл” хөтөлбөр
- ГХС, БНХАУ-ын Шаньдун ШУТИС-тай хамтарсан 1+1+2 хөтөлбөр
Монгол хэлээр:
- Техник технологийн орчуулагч мэргэжлийн ангиуудад “Хэл шинжлэлийн удиртгал”, “Монгол хэлний хэл зүй, үгсийн сангийн найруулга зүй”, “Монгол хэлний шинжлэх ухааны хэл найруулга” хичээл
- ШУТИС-ийн гадаад оюутнуудын монгол хэлний багц хичээл /анхан, дунд, гүнзгий шат/
- ШУТИС-ийн нийт оюутны судалдаг “Хэл ярианы соёл”, “Монгол бичиг”-ийн хичээл