Монгол улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яам бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Мөн АНУ-ын Австралийн МАSP, Америкийн (Индиана их сургууль, Коларадогийн их сургууль), Англи (Лэйсэстер сургууль), Японы (Хирошимагийн их сургууль, Осакагийн их сургууль, Малайзын Малтимедиа Их сургууль (Multimedia University), Буриадын улсын их сургууль, Дорнод Сибирийн удирдлага, технологийн улсын их сургууль зэрэг гадаадын байгууллагуудтай хамтран ажиллаж мэргэжил дээшлүүлэх урт богино хугацааны дамжаа болон зэрэг олгох сургалтад багш нарыг хамруулж байна. ОХУ-ын Казаний улсын их сургуульд Д. Алтанцэцэг, Гёнсанг үндэсний их сургуульд Ч.Золзаяа, БНСУ-ын Кёонпүүк (Kyungpook) үндэсний их сургуульд А.Мөнгөнчимэг, БНТУ-ын Измирь хотын Докуз Еүлюл (Dokuz Eylul) их сургуульд Э.Чимэдлхам нар тус тус эрдмийн зэрэг хамгаалсан. Багш Т.Гэрэлмаа, Д.Цэнгэл нар IAESTE хөтөлбөрт хамрагдан Тайландын коллежид англи хэлний багшаар ажиллаж, Э.Чимэдлхам, Н.Мөнхтуул нар Энэтхэгийн их дээд сургуульд богино хугацааны хөтөлбөрт хамрагдав. Багш Д. Цэнгэл Солонгос улсын Жинжү хотын Гёнгнамын ШУТИС-д англи хэлний чиглэлээр докторантурт суралцаж, Д. Одончимэг Австралийн их Макверуим их сургуульд англи хэл заах арга зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад байна.
АНУ, Их Британ, Канад улсын зохих байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд:
- 1996-1997 онд Лори Рубинс (Lori Rubens) Senior English Language Fellow, АНУ,
- 1998-2000, 2004-2005 онд Поол Лүүз (Paul Michael Laws), Aнгли,
- 1999-2001 онд Таня Блюз (Blois Tanya), Канад,
- 2001-2004 онд Келли Бийри (Kelli E.Beery) АНУ,
- 2006-2007 онд Карет Перкинс (Carrette Perkins) USA Peace Corps Volunteer, АНУ,
- 2006-2008 онд Рэйчел Томасон (Rachel Thomason), АНУ,
- 2008-2010 онд Алиса Ван Дам (Alissa Van Dam), АНУ,
- 2008-2009 онд Лаура Рот (Laura Roth) USA Peace Corps Volunteer, АНУ,
- 2010-2011 онд Колин Ларж (Colin Large) Senior English Language Fellow, АНУ,
- 2011-2012 онд Флип Чанг (Philip Chung) USA Fulbright ETA Program,
- 2012 онд Жонн (John) USA Fulbright ETA Program,
- 2012-2013 онд Жойс Катсимпирис (Joyce Catsimpiris) USA Peace Corps Volunteer, АНУ, 2012 онд Жой Ратерман (Joe Ratermann) /English Language Fellow, АНУ,
- 2013 онд Линн Малори (Lynn Mallory) /English Language Fellow, АНУ,
- 2013-2014 онд Лаура Коннор (Laura Connor) /English Language Fellow, АНУ,
- 2014-2015 онд Жүди Эмерсон (Judy Emerson) /English Language Fellow, АНУ
- 2018-2023 онд Скот Пүтийт (Scott Poteet) /English Language Fellow, АНУ нар мэргэжилтэн багшаар ажиллаж тэнхимийн сургалт, судалгаа, англи хэлний заах аргыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажилласаар байна.
Гадаадад төдийгүй Монголын англи хэлний багш нарын холбоо (ELTAM), бусад их дээд сургуулийн гадаад хэлний төв, тэнхимүүд, АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба, АНУ-ын Энх тайвны корпус, Английн VSO, JCS, Австрали-Монголын IET байгууллага, сургалтын төв, “Santis” төв зэрэг байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажилладаг.
Бүх багш нар Монголын англи хэлний багш нарын холбооны гишүүн бөгөөд их дээд, ЕБС-ийн багш нарын онол практикийн хурлыг 10 удаа тасралтгүй тус холбоотой хамтран зохион байгуулж, их дээд сургуулийн багш нарт зориулсан 6 удаагийн олон улсын хурлыг бие даан санаачлан явуулсан. Үүнд:
- 2013 оны 4 дүгээр сарын 24-25 “Wrestling with Teaching English in an University Environment”
- 2014 оны 5 дугаар сарын 30 “Enhancing the Learner’s Role in the English Classroom”
- 2015 оны 3 дугаар сарын 30 - 4 сарын 1 “Teaching English to University Students: the Process of Changing from General English to English for Specific Purposes”
- 2017 оны 1 дүгээр сарын 20-21 “Motivation, Communication, and Creativity: Teaching ESP to University Students”
- 2018 оны 5 дугаар сарын 28 “Challenges in Teaching English: Global Perspectives and Local Realities”
- 2019 оны 10 дугаар сарын 1 “21st Century English Language Teaching Methods for Effective Practices”