ШУТИС-ийн “ENGLISH SPEAKING” kлуб

ШУТИС-ийн “ENGLISH SPEAKINGkлуб

“English Speaking” клуб нь 2017 оноос ГХС-ийн Англи хэлний тэнхимийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус клуб нь Англи хэлний тэнхимийн багш нар болон АНУ-ын мэргэжилтэн багшийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албатай хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Америк зочин багш нар манай клубын оюутнуудад Америкын соёл, урлаг, түүх, технологийн хөгжил, дэвшлийн талаар олон сонирхолтой лекц, яриа, хэлэлцүүлгийг өрнүүлдэг.

2020 онд ГХС нь АНУ-ын ЭСЯ-тай хамтран “Инновацид суурилсан орчин үеийн Америк англи хэлний анги”-ийг нээснээр оюутнууд чөлөөт цагаараа  англи хэл дээр ном товхимол унших, видео бичлэг, кино үзэх, интернэт эх сурвалжаас олон төрлийн мэдээ, мэдээлэл авах зэрэг англи хэлний бүх чадвараа хөгжүүлэх боломжтой орчин бүрдсэн юм. Түүнчлэн энэхүү анги нь оюутнууд  өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ үе тэнгийн оюутан залуустай сурч мэдсэнээ хуваалцах, заах, чөлөөт цагаа зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд таатай орчин болсон.

  

Улмаар тус клуб нь гишүүнчлэлийн хүрээгээ тэлж, тухайн улиралд л S.CE102, S.EST210, S.EBM210, S.ESP310 хичээлийг судалж буй оюутнууд үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан бол одоо ШУТИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудад нээлттэй клуб болон өргөжсөн.

Цаашид бид сүүлийн үеийн киног HD хэлбэрээр авах, онлайн видео хичээлүүд, англи хэл дээрх цахим ном, үг цээжлэх зөвлөмж зэргийг оюутанд хүргэх боломжийг судлан, ажиллаж байна.

Клубийн зорилго:

Оюутнуудын англи хэлний ярианы чадварыг долоо хоног бүрийн уулзалтаар дамжуулан сайжруулах, өөртөө итгэлтэй, чөлөөтэй ярьж сурахад туслахын зэрэгцээ оюутан залуус чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, хувийн чадваруудаа хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, орчин бүрдүүлэх зорилготой.

Клубийн үйл ажиллагаа:

  • Тодорхой сэдвийн хүрээнд англи хэлээр хоорондоо ярилцах, хэлэлцүүлэг өрнүүлэх, мэтгэлцэх
  • Англи хэл дээр дуу, шүлэг сурах
  • Англи хэл дээр богино хэмжээний кино үзэж, ярилцах, орчуулах
  • Хөгжөөнт тоглоом тоглох
  • Клубээрээ музей үзэж, тайлбар хийх
  • Англи хэл дээр ном унших, солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх
  • Илтгэл тавих замаар өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх
  • TOEFL, TOEIC, IELTS-ийн шалгалтад хэрэглэгддэг үгсээр үгийн сангаа баяжуулж, ерөнхий зарчимтай танилцах, дасгал ажиллах гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулдаг.

Гаргасан амжилт:

  • 2017 онд Англи хэлний олимпиадын АХА тэмцээнд гишүүн Т.Төгсбаяр 1-р байр
  • 2017 оны намрын улиралд клубийн ахлагч Н.Өнөболд 2 кредитийн урамшуулал
  • 2018 оны намрын улиралд Г.Амаржаргал 2 кредитийн урамшуулал
  • 2019 онд клубийн ахлагч Э.Бат-Эрдэнэ эсээ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлж, Мобикомын бүтэн жилийн ярианы эрх, 2 кредитийн урамшуулал

 

Үе үеийн тэргүүнүүд: / Удирдагч оюутнууд:

  • 2017 онд –Т.Төгсбаяр /БАС-ийн I дамжааны оюутан/
  • 2018 онд –Н.Өнөболд /ЭХС-ийн III дамжааны оюутан/
  • 2019 онд - Э.Бат-Эрдэнэ/ЭХС-ийн IV дамжааны оюутан/
  • 2020 -2021 онд-А.Ганбаяр /ГУУС-ийн I дамжааны оюутан/

Гишүүнчлэл

  • Үндсэн гишүүн: 150±
  • Оролцоо: улирал бүр 80±

 

Хамрах хүрээ:

  • Англи хэлээр чөлөөтэй, өөртөө итгэлтэй ярьж сурах зорилготой ШУТИС-ийн оюутан та бүхэнд үргэлж нээлттэй.
  • Манай клубын хаалга англи хэлний ярианы чадвараа сайжруулах, найз нөхөдтэй болох, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй бүх оюутан залууст нээлттэй.

Холбоо барих:

Хаяг: ШУТИС-ийн Төв номын сан, Е-404 тоот

ШУТИС-ийн Хичээлийн I байр, 321 тоот

Утас:95044778

И-мэйл хаяг: aganbayar14@gmail.com

Фэйсбүүк групп:    English Speaking Club at MUST

https://www.facebook.com/groups/752660721850431

MS Teams Code:    6f4588f (English Speaking Club at MUST)

Оюутан залуус та бүхнийг бидэнтэй нэгдэж,

өөрийгөө хөгжүүлэхийг урьж байна!

 

Холбоотой цэсүүд