“MEINE ZUKUNFT” Deutsch club

ТАНИЛЦУУЛГА

2015 оноос Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Гадаад хэлний сургуульд Герман хэлний сайн дурын “Meine Zukunft” клубыг анх байгуулж, ахлагчаар Германы инженерийн бэлтгэл ангийн дарга Э. Эрхэмбаяр ажиллаж байсан. Клубийг байгуулах болсон шалтгаан нь  Герман хэлтэй оюутнуудыг хооронд нь танилцуулах, мэдлэгээ хуваалцах боломж бололцоог бий болгох зорилгоор уг хэлний клубийг байгуулсан. Энэхүү клуб нь Герман хэл судалж байгаа оюутнуудын хэл сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, залуучуудыг олон нийтийн үйл ажиллагаанд оролцох хандлагыг сайжруулах ач холбогдолтой юм.

Манай клуб нь Герман хэл сонирхдог оюутан залууст нээлттэй.

Клубийн зорилго:

Клубийн гишүүдэд Герман хэл, соёлын талаар мэдээлэл өгөх

Герман хэл анх сурч байгаа оюутан залууст туслах, Герман хэлний мэдлэгээ хуваалцах

Герман хэлний шалгалтад бэлтгэж буй оюутан залууст зөвлөгөө мэдээлэл өгөх

Герман хэл судалж буй оюутнуудын хэлний мэдлэгийг сайжруулах, уг хэлтэй холбогдолтой үйл ажиллагааг зохион байгуулах

Монгол дахь Герман хэл заадаг их дээд сургууль болон Герман хэлний сургалтын төвүүдтэй хамтарч ажиллах тэдний явуулж буй сургалт семинар, үйл ажиллагаанд оролцох

Байнгын үйл ажиллагаа:

Германд суралцаж буй болон төгсгөж ирсэн ГИБ болон, ИБ-УУАТ ангийн төгсөгч оюутнуудтай  туршлага судлах лекц, семинар уулзалт

Германы тэмдэглэлт баяр

Театрчилсан тоглолт

Кино өдөрлөг

Спорт өдөрлөг

ХБНГУ-д суралцах боломжийн талаар Герман улсад суралцахад шаардагдах шалгалтуудын талаар мэдээлэл хүргэх

Клубын ахлагч: Б. Мандахнаран

/ХШУС-ийн ГИБ анги 2 курс/

Зөвлөх багш: С. Сэржмядаг

/ГХС-ийн ХХШС-ийн ахлах багш/