“ЗВЕЗДОЧКА” КЛУБИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЗВЕЗДОЧКА КЛУБИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн дэргэдэх орос - англи хэл сонирхогчдын “Звёздочка” клуб нь 2011 оны 09 сард байгуулагдаж, үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.

Клубын зорилго:

Оюутан суралцагчдад орос - англи хэлээр ярих, хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд туслах ба хичээлийн хоцрогдолыг арилгах, сурсан мэдлэгээ бусадтай хуваалцах, Оросын соёл, ёс заншилтай танилцуулахын зэрэгцээ ОХУ-ын боловсрол, шинжлэх ухаан, техникийн ололт амжилтыг сурталчилах  зорилготой.

Клубээс зохион байгуулдаг арга хэмжээ:

  • Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрийн хүрээнд “Читаем Пушкина на разных языках” шүлгийн уралдаан 
  • ШУТИС-ийн  инженерийн салбарын оюутнуудын дунд  байгуулагддаг   “Как мы видим Россию” сэдэвт уран зураг, “Оросын дурсгалт хөшөө, уран барилга” сэдэвт макетын уламжлалт уралдаан
  • Орос хэлний өдөрлөг болон АХА тэмцээн
  • “Песни, которые мы любим” сэдэв дууны тэмцээн
  •  Орос хэлний сургалт

Холбоо барих:

Хаяг: ШУТИС-ийн Төв номын сангийн II давхар, “РУССКИЙ ЦЕНТР”

Е–майл: baigali.must2020@gmail.com