Солонгос хэлний клуб нь 2019 оны 9 сард байгуулагдсан. Клубийн ахлагчаар ГХС-ийн Техник, технологийн орчуулга /солонгос хэлний 3-р курсийн оюутан / ТТО / О.Хүслэн, зөвлөх багшаар Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн ахлах багш Т.Мөнхжаргал нар ажиллаж байна.
ГХС-ийн солонгос хэлний багш нар, техник технологийн орчуулгын ангийн оюутнууд голчлон оролцож, инженерийн болон бусад ангийн оюутнуудыг хүсэлтээр нь хамруулдаг.
Үйл ажиллагааны чиглэл
- ШУТИС–ийн солонгос хэл сурах хүсэлтэй болон сурч буй оюутнуудыг дэмжих
- Солонгосын түүх, соёлыг сурч судлахыг хүссэн гишүүдэд мэдээ, мэдээлэл түгээх
- Солонгос улсад суралцах, ажиллах тухай мэдээлэл хүргэх
Идэвхтэй 30-аад гишүүнтэй. 2020-2021 оны хичээлийн жилд:
- 3-р курсийн 13 оюутан
- 4-р курсийн 15 оюутан тус клубийн үйл ажиллагаанд оролцож зохион байгуулалтыг 3-р курсийн оюутнууд хариуцан ажиллаж байна.
Тус клуб нь 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
- Солонгос хэлний анхан болон дунд шатны сургалт явуулдаг. Үүнд хичээлийн хоцрогдолтой оюутнууд давтлага хийх, инженерийн ангийн оюутнууд солонгос хэлийг анхан шатнаас нь сурч сургалтанд хамрагддаг.
- Солонгос хэлний түвшин тогтоох TOPIK шалгалтын бэлтгэл хичээл явуулж байна. ГХС-ийн оюутнууд, МехТС, МХТС-ийн 2+2 хөтөлбөрийн оюутнууд оролцож тест хийж дүгнүүлэн давтлага авч суралцдаг.
- Оюутнууд өөрсдийн судалгааны ажлыг бусадтайгаа хуваалцах зорилгоор илтгэл, хэлэлцүүлэг хийдэг. Энэ нь бусад оюутнуудад үлгэр дуурайлал болж судалгааны ажил хийх урам зориг өгдөг сайн талтай.
- Дээд курсийн тэргүүний оюутнууд клубийн гишүүддээ солонгос хэлийг хэрхэн үр дүнтэй, хурдан сурах тухай зөвлөгөө өгч ярилцлага хийж байгаа нь оюутнуудын талархлыг хүлээсэн.
- Солонгос хэлний техникийн мэргэжлийн орчуулагч мэргэжлээр ШУТИС-ийг төгссөн төгсөгчид клубийн гишүүдтэй уулзалт хийж чөлөөт ярилцлага хийдэг нь төгсөгчдийн залгамж холбоог бэхжүүлэх, оюутан сурагчдад мэргэжлийн баримжаагаа зөв тогтоох, сурах үйл явцыг идэвхжүүлэх үр нөлөөтэй.
- Солонгос хэл, солонгос орон судлалын мэдээ, мэдээлэл авах зорилгоор зочин урьж уулзалт хийдэг. Солонгос судлалын судлаач, солонгосоос ирж сурч байгаа магистр оюутан зэрэг хүмүүстэй уулзалт ярилцлага хийж солонгос хэл, соёлын мэдлэгээ дээшлүүлж байна.
- Данкүк их сургуулиас ГХС-д ирж суралцаж байгаа солонгос оюутнуудтай холбоотой ажиллаж харилцан бие биенээсээ суралцах чөлөөт уулзалт зохиодог. Жишээ нь солонгос оюутнууд өөрсдийн дуртай тоглоом наадгайг заасан нь монгол оюутнуудад ихээхэн сонирхолтой байсан.