“КАРЬЕР ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР” ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ЦУВРАЛ ЛЕКЦИЙН 2 ДАХЬ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас “Карьер хөгжлийн хөтөлбөр” хүрээнд зохион байгуулагдаж буй цуврал лекцийн 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлын 2 дугаар лекц 2021 оны 11 сарын 16-ны өдөр цахим хэлбэрээр TEAMS программ ашиглан зохион байгуулагдлаа.
 
http://fls.edu.mn/media/uploads/2021/11/19/image.png
Энэ удаагийн уулзалтанд зочин оролцогчоор “Торгоны зам сан”-гийн ерөнхий менежер, Мэдээлэл технологийн “Монгол Айди” ХХК-ийн захирлын туслахаар ажиллаж байгаа, ГХС-ийг 2015 онд “Техник мэргэжлийн орчуулга” мэргэжлээр төгсөж, 2017 онд хэл шинжлэлийн магистрын зэрэг хамгаалсан Чимэддорж овогтой Халиун уригдан оролцсон.
 
Уулзалтын үеэр Ч.Халиун өөрийн ажлын туршлагаас гадна эзэмшсэн мэргэжлийн хөрвөх чадварын давуу тал, бичгийн орчуулга хийх арга барилын талаар онцлон ярилцаж сонирхолтой мэдээ мэдээлэл өгч, оюутнууд өөрсдийн сонирхсон зүйлсийг асууж тодруулсан ач холбогдол бүхий уулзалт болж өнгөрлөө.
http://fls.edu.mn/media/uploads/2021/11/19/image_CdHxlo4.png
Тус үйл ажиллагаанд ГХС-ийн “ГХО” хөтөлбөрийн “ТТО /англи хэл/” мэргэжлийн 1-4 курсийн 50 орчим оюутан, ХХШС-ын багш нарын хамт хамрагдлаа. ‘
http://fls.edu.mn/media/uploads/2021/11/19/image_v7GhFdp.png
Онлайн уулзалтыг зохион байгуулсан ХХШС-ын ахлах багш Б.Байгалмаа, багш Я.Оюунцэцэг, ахлах багш С.Уранбилэг, илтгэл тавьсан төгсөгч болон ярилцлагад идэвхтэй оролцсон багш, оюутан залуустаа талархал илэрхийлье.
 
ГХC-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар