ХЯТАД ХЭЛНИЙ ПОСТЕР ИЛТГЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
admin

ХЯТАД ХЭЛНИЙ “ТЕХНОЛОГИ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН” СЭДЭВТ

ПОСТЕР ИЛТГЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын салбараас дотоод хамтын ажиллагааны арга хэмжээний хүрээнд хятад хэлний Постер илтгэлийн уралдааныг МУБИС-ийн Күнзийн институт, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимтэй хамтран гурав дахь жилдээ 2024.03.14-2024.03.30-ны хооронд анхан болон дунд 2 үе шаттайгаар амжилттай зохион явууллаа.

 “Технологи ба хүрээлэн буй орчин” “科技与环保”сэдэвтэй зохион байгуулж, анхан шатанд 21, дунд шатанд 19 нийт 39 оюутан шалгаран оролцлоо.