ШУТИС-ийн магистр, доктор оюутны “ЭРДМИЙН ЧУУЛГАН 2024” ЭШХ-д ГХС-ийн магистрант, докторант нар оролцлоо.
admin

ШУТИС-ийн магистр, доктор оюутны “ЭРДМИЙН ЧУУЛГАН 2024” ЭШХ 2024 оны 04 сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус ЭШХ-ын нийгэм хүмүүнлэгийн салбарын хуралдаанд “Техникийн мэргэжлийн орчуулга” хөтөлбөрийн оюутан О.Наранцэцэг,  “Хэл шинжлэл” хөтөлбөрийн  доктор оюутан Н.Мөнхжаргал, Б.Байгальмаа, О.Номиндарь нар оролцож  илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ. 

Эрдмийн ажилд нь улам амжилт хүсье.