ЕВРОП СУДЛАЛ VIII” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хүмүүнлэгийн ухааны их сургууль, МУИС, ШУТИС, МУБИС хамтран 2024 оны 05 сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд судлаачид Олон улс, орон судлал, Хэл шинжлэл, орчуулга зүй, Гадаад хэлний боловсрол гэсэн 3 салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүлж судалгааны үр дүнгээ танилцууллаа. Тус ЭШХ-д Гадаад хэлний сургуулийн багш нар олон улс судлал, орон судлал, хэл шинжлэл, гадаад хэлний боловсролын салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүллээ. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, гадаад, дотоодын их дээд сургуулийн профессор багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой хурал боллоо.
Тус ЭШХ-ын Олон улс судлалын салбар хуралдаанд: Ц.Солонго “Олон нийтийн дипломат ажиллагаанд дээд боловсролын хамтын ажиллагаа чухал болох нь Хэл шинжлэлийн салбар хуралдаанд: Т.Мөнхтуяа “Взаимствованные русские имена в формировании монгольской антропонимии” Гадаад хэлний боловсрол салбар хуралдаанд: Л.Мөнхжаргал “Improving Students’ Speaking Skills” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
ХЯТАД ХЭЛНИЙ УРАН УНШЛАГЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Компьютер дээр үндэсний бичгээр бичих сургалт, Монгол бичиг суралцах арга” сургалт боллоо
“GLOBAL MINDS” тэмцээн зохион байгууллаа
ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
The expert team from the Mongolian National Council for Education Accreditation (MNCEA) conducted an external evaluation of the Master's Program in "Technical Professional Translation."