Мияконожёо технологийн коллежийн доктор Сүгимото Хирофүми
ШУТИС-ийн оюутан залууст Япон орны нийгмийн асуудлын талаар
сонирхолтой лекц уншлаа
Улаанбаатар хотын төлөвлөлт, амьдрах орчны судалгааг 2005 оноос хойш тасралтгүй судалж байгаа Мияконожёо технологийн коллежийн Барилга, архитектурын салбарын багш, доктор Сүгимото Хирофүми нь 9-р сарын 9-ны өдөр ШУТИС-ийн оюутан залууст ”Япон орны нийгмийн асуудал” сэдвээр лекц уншлаа. Лекцэд ЭХС-ийн 6 оюутан, БАС-ийн 9 оюутан, ГУУС-ийн 3 оюутан, ҮТС-ийн 1 оюутан, ГХС-ийн 15 оюутан, 4 багш оролцсон.
Япон оронд сүүлийн жилүүдэд тулгамдаад буй хүн амын асуудал болон түүнээс улбаалан хувьсан өөрчлөгдөж буй орон байрны ашиглалт, амьдралын хэв маяг зэргийг тайлбарлан оюутан залууст танин мэдэхүйн болон япон хэлний мэдлэгээ дээшлүүлсэн ач холбогдолтой лекц болов.
АСС-ын япон хэлний баг
Монгол хэлний бэлтгэлд элсэлт авч байна.
Гадаад хэлний сургуулийн эрдэмтэн багш, ажилтан, оюутан залуус та бүхэндээ ШУТИС-ийн 65 жилийн ой болон багш нарын баярын мэндийг хүргэе!
ХЯТАД ХЭЛ, СОЁЛЫН БАЯР АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Герман хэл судалж буй оюутнууд Германы мэдээллийн номын сантай танилцлаа
ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬ “ОНЫ ШИЛДЭГ БАГШ”-аа шалгарууллаа