Дангүг их сургуулийн оюутнууд ШУТИС-ийн Гадаад хэлний сургуульд суралцаж байна.
admin

2024-2025 оны хичээлийн жилд БНСУ-ын Дангүг их сургуулийн оюутнууд ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн “Гадаад хэлний орчуулга” хөтөлбөрт оюутан солилцоогоор ирж суралцаж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын их сургуулийн харилцааг өргөжүүлэхээс гадна оюутнуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлж, соёлын солилцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Солилцооны хөтөлбөрийн хүрээнд оюутнууд монгол хэл, соёлын мэдлэгээ гүнзгийрүүлж, орчуулгын онолын болон практик ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ хэлний дадлага хийх, харилцааны чадвараа сайжруулах боломжтой юм.

Оюутан солилцооны хөтөлбөрт суралцахаар ирсэн оюутнуудад сургуулийн удирдлага, сургалтын албаны ажилтан сургуулийн танилцуулга, сургалтын үйл явцын талаар танилцууллаа. 

Ази судлалын тэнхимийн монгол хэлний багш доктор Б.Дэлгэрмаа, С.Бассанжаргал нар  сургалтын орчин,  гадаад улсад дасан зохицох хөтөлбөрийн талаар чиглүүлэх сургалт зохион байгууллаа.

ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль нь олон улсын боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, цаашид  оюутан солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэхээр зорьж байна. Оюутнууддаа сурлагын амжилт хүсье.