"СУДАЛГААНЫ АЖИЛ БИЧИХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
admin

 

СУДАЛГААНЫ АЖИЛ БИЧИХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШУТИС, Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын профессор Ц.Цэцэгмаа /доктор, дэд проф./ “Гадаад хэлний орчуулга /англи хэл/” бакалаврын, “Техникийн мэргэжлийн орчуулга” магистрын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудад зориулан 2025 оны 01 сарын 30-ны өдөр “Судалгааны ажил бичих арга зүй” сэдэвт лекц зохион байгууллаа.

  • Нийтлэг үндэслэг: Судалгааны ажил гэж юу вэ? Судалгааны ажлын зорилго, төрөл; Удирдагч багшийн, төгсөгч оюутны, мэргэжлийн салбарын үүрэг; Судалгааны ажлын хамгаалалт
  • Судалгааны ажилд тавигдах үндсэн шаардлага: албан бичгийн шаардлага; бичилтийн стандарт, загвар
  • Судалгааны ажлын бүтэц, агуулга: судалгааны ажлын сэдэв боловсруулах удирдамж; судалгааны ажлын төлөвлөгөө
  • Судалгааны ёс зүй: зохиол бүтээлийн хулгай, эш татах, эх сурвалж заах, ном зүйн бичилтийн стандартын талаар танилцууллаа.

  

ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар