ШУТИС-ийн инженер, технологийн салбарын оюутнуудын уламжлалт aнгли хэлний олимпиадын удирдамж
ganbii

ШУТИС-ийн инженер, технологийн салбарын оюутнуудын уламжлалт

aнгли хэлний олимпиадын удирдамж

ШУТИС-ийн инженер, технологийн мэргэжлийн болон Коосэн, Хамтарсан хөтөлбөрийн оюутнуудын англи хэлний олимпиадыг “Everyday English Use” уриан дор 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулна.

Олимпиадын зорилго:                                                                                                                                                      Оюутны англи хэлний мэдлэгийг сайжруулах, сурах сонирхлыг өрнүүлэх, англи хэлээр ярих, илтгэх чадварыг хөгжүүлэх, ерөнхий мэдлэгийн хүрээг өргөжүүлэх, багаар ажиллах дадал эзэмшүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлчээр илэрхийлэх чадвар олгоход оршино.

Олимпиадын журам:

1. Харилцааны англи хэл хичээлийн /S.EL102, S.CE102/ олимпиадыг ганцаарчилсан болон багийн төрлөөр зохион байгуулна. Ганцаарчилсан төрөлд тус хичээлийг судалж буй оюутнуудын ерөнхий мэдлэг шалгах асуулт хариултын тэмцээн болно. /Хуваарийг хавсралт хэсгээс харна уу./

Багийн төрөлд салбар сургууль тус бүрээс 4 гишүүнтэй нэг баг оролцоно. 1-р шатанд “Үг бүтээх”, 2-р шатанд “Practical English for Everyday Use” сэдвээр жүжигчилсэн тоглолт үзүүлж багийн нийлбэр оноогоор 1, 2, 3-р байр эзэлнэ. /Хуваарийг хавсралт хэсгээс харна уу./

2.  Шинжлэх ухаан, технологийн англи хэлний /S.EL210, S.EST210/ олимпиадыг ганцаарчилсан болон багийн төрлөөр зохион байгуулна. Ганцаарчилсан төрөлд тус хичээлийг судалж буй оюутнуудын үгийн сангийн мэдлэг шалгах асуулт хариултын  тэмцээн болно. /Хуваарийг хавсралт хэсгээс харна уу./

Багийн төрөлд салбар сургууль тус бүрээс 4 гишүүнтэй нэг баг оролцоно. 1-р шатанд “My Professional Contribution to Mongolia” сэдвээр баг бүр 3 минутын илтгэл тавьж, 2-р шатанд “Problem Solving Workshops” сэдвээр жүжигчилсэн тоглолт үзүүлэн багийн нийлбэр оноогоор 1, 2, 3-р байр эзэлнэ. /Хуваарийг хавсралт хэсгээс харна уу./                           

3.  Мэргэжлийн англи хэл /EL310/ хичээлийн олимпиадыг багийн төрлөөр зохион байгуулах ба салбар сургууль тус бүрээс 4 гишүүнтэй 1-2 баг оролцоно. 1-р шатанд багийн оюутнуудаас “Improving Job Prospects through English” сэдвээр постер илтгэл хэлэлцүүлэн нийлбэр оноогоор 1, 2, 3-р байр эзэлнэ.      /Хуваарийг хавсралт хэсгээс харна уу./

4. Коосэн, Хамтарсан хөтөлбөрийн англи хэлний олимпиадыг ганцаарчилсан болон багийн төрлөөр зохион байгуулна. Ганцаарчилсан төрөлд тус хичээлийг судалж буй оюутнуудын дунд “The Importance of English for Future Careers” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан /Хуваарийг хавсралт хэсгээс харна уу./

Багийн төрөлд тус хөтөлбөрийн 6 анги бүрээс 4 гишүүнтэй 1 баг оролцоно. 1-р шатанд "Spelling” тэмцээн, 2-р шатанд танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн, 3-р шатанд “Halloween” баярын хүрээнд жүжигчилсэн тоглолт үзүүлэн багийн нийлбэр оноогоор 1, 2, 3-р байр эзэлнэ. /Хуваарийг хавсралт хэсгээс харна уу./

2017 оны  11 сарын 04-нд 12:00-14:00 цагийн хооронд Т-103 ангид зохион байгуулагдана.

Шагнал, урамшуулал:

1. ШУТИС-ийн инженер, технологийн мэргэжлийн /S.EL102, S.CE102/ хичээл судалж буй оюутнуудын

 Ганцаарчилсан төрөлд:

1-р байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл

3-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл

Багийн төрөлд:

1-р байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл

           3-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл

2. Шинжлэх ухаан, технологийн англи хэлний /S.EL210, S.EST210/ хичээл судалж буй оюутнуудын

Ганцаарчилсан төрөлд:

1-р байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл

3-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл

Багийн төрөлд:

1-р байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл

              3-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл

3. Мэргэжлийн англи хэл /EL310/ хичээлийн хичээл судалж буй оюутнуудын

Ганцаарчилсан төрөлд:

1-р байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл

3-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл

Багийн төрөлд:

1-р байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл

              3-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл

4. Коосэн, Хамтарсан хөтөлбөрийн англи хэлний хичээл судалж буй оюутнуудын

Ганцаарчилсан төрөлд:

1-р байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл

3-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл

Багийн төрөлд:

1-р байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл

              3-р байр 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл


Англи хэл судлалын тэнхим