Ерөнхий зарчим:
- Нийт бакалаврын түвшний 8 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлгийн хэмжээ оюутан тус бүрд 2,000,000 (хоёр сая) төгрөг байна.
- Эхний шатны шалгаруулалт ШУТИС дээр явагдах бөгөөд оюутны бүрдүүлсэн материалыг харгалзан үзнэ.
- Эцсийн шалгаруулалтыг Мицубиши Корпарацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт явуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал болон анкетын агуулгыг харгалзан шалгаруулна.
Тавигдах шаардлага:
- ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний 2-4 курсын оюутан байх
- Сургалтын үнэлгээний голч 3.2-оос дээш байх
- Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай байх
- Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхтэй, амжилттай оролцдог байх
Бүрдүүлэх материал:
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт /татаж авах/ - (Компьютероор шивж, хэвлэж гаргах )
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт /нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган дэд захирлаар баталгаажуулах/
- Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээллийг багтаана/
Жич: Орон нутгийн оюутнууд тодорхойлолтоо bolortuya@must.edu.mn цахим шуудангаар илгээх боломжтой.
- Гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/ - Оюутан байх хугацааны амжилтыг тусгасан байх /2-р курсын оюутнууд сүүлийн 3 жилийн амжилтыг тусгасан байж болно./
Материалыг 2020 оны 10-р сарын 05-ны өдрөөс 10-р сарын 16-ны өдрийг дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба/ хүлээн авна. Утас: 11329081
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу материалыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.